Хавдар судлалын үндэсний төв нь БНСУ-ын Yonsei University-н Wonju College of Medicine болон KOFIH олон улсын байгууллагатай хамтын үйл ажиллагаагаа эхлүүллээ

2024-11-10 admin
1052914_1081294_3926.jpg

Хавдар судлалын үндэсний төв нь БНСУ-ын Yonsei University-н Wonju College of Medicine болон KOFIH олон улсын байгууллагатай хамтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Сүүлийн 3 жилийн хугацаанд ХСҮТ-ийн 1 эмч, 4 сувилагч Солонгос улсын КOFIH сангийн тэтгэлгийг авч, 2 нь Сөүлийн их сургуульд суралцаж байгаа бол, 3 нь Ионсей их сургуульд сувилахуйн ухааны магистрыг хамгаалж ирээд, сурсан мэдсэнээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ удаад ХСҮТ-ийн үйл ажиллагаа болон өөрийнх нь сургуулийн төгсөгчид хэр ажиллаж байгаатай танилцах, цаашид дэмжих, чадавхижуулах, хамтарч ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцохоор Ионсей их сургуулийн сувилахуйн захирал, профессорууд болон Солонгосын олон улсын эрүүл мэндийн сангийн төлөөлөгч нар хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчид Хавдрын сувилахуйн эрдэм шинжилгээний хуралд оролцсон бөгөөд Монгол улсад хийсэн айлчлалын тухай мэдээлэл Солонгосын Discovery news сайтад нийтлэгджээ. Талууд хавдрын сувилахуйн тусламж үйлчилгээнд шинэ технологиуд нэвтрүүлэх, сувилагч нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, сувилагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1831735

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.