ХСҮТ-д манай улсын анхны робот мэс заслын сургалтын төв нээгдлээ.

2024-10-04 admin
462004230_935153355313000_8394730874749928542_n-1200x800.jpg
ХСҮТ-ийн хамт олон хавдрын тусламж үйлчлгээгээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх, хүндээ ээлтэй, өндөр үр дүнтэй, хор хөнөөл багатай оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, нутагшуулахын төлөө хичээж, амжилт гаргасаар байна.
✅ Тус төвийнхөн 2024 оны 10-р сарын 3-нд Монгол улсад анхны “РОБОТ МЭС ЗАСЛЫН СУРГАЛТЫН ТӨВ”-ийг нээлээ.
Уг сургалтын төвд БНСУ-ын Meere компаний хиймэл оюун ухаанд суурилсан Revo-i мэс заслын роботыг суурилуулсан бөгөөд одоогоор тус төвийн элэг цөс нойр булчирхай, толгой хүзүү, эмэгтэйчүүд, ерөнхий мэс заслын 7 эмч суралцаж байна.
✅ Сургалтын төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Жигжидсүрэнгийн Чинбүрэн, Meere компанийн гүйцэтгэх захирал Ким Жүн Гү, ХСҮТ-ийн удирдлагууд болон робот мэс заслын сургагч багш нар оролцлоо.
✅ Өвчтний биед маш бага зүслэгээр мэс засал хийх, хагалгааны үед эмчид туслах хиймэл оюун ухаанд суурилсан олон төрлийн хөтөч, зааврууд, хагалгааны үеийн хүнээс хамааралтай сул тал, алдаа, эрсдлийг бууруулсан тохиргоонуудаас гадна эмч битүү хувцастайгаар олон цаг үргэлжлэх хагалгааны турш бөхийж зогсдог байдал өөрчлөгдөж тухтай суугаад, чөлөөтэйгээр ажлаа хийх боломж бүрдүүлдэг зэрэг олон дэвшилтэт шийдлүүд нь робот мэс заслын гайхалтай давуу тал юм.
✅ Түүнчлэн робот мэс заслын үед хийгдэж буй хагалгааны бүх үйл явц том дэлгэц дээр харагдаж байдаг тул бусад эмч, резидент, феллов эмч нар харах, суралцах бүрэн боломжтой юм.
✅ Энэ дэвшилтэт технологийг бүрэн эзэмшээд жилийн дараа бодитоор робот мэс заслыг хийж эхлэх том зорилтыг дэвшүүлсэн ХСҮТ-ийнхөнд улам их амжилт хүсье.
✅ Энэхүү сургалтын төвийг нээх, робот машинтай болоход гүн туслалцаа үзүүлж дэмжиж ажилласан Эрүүл Мэндийн Яам, Монгол Улсын Сангийн яам – Ministry of Finance Mongolia, УИХ-ын гишүүн Жигжидсүрэнгийн Чинбүрэн, ХСҮТ-ийн ерөнхий захирал Erdenekhuu Nansalmaa та бүхэнд төвийн хамт олон, нийт эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье.

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1873216

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.