АНУ-ын Юта мужийн Сенатын ерөнхийлөгч, сенатын гишүүд, Ютагийн Их сургуулийн удирдлагын баг ХСҮТ-д айлчилж, хамтран ауиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

2024-10-02 admin
461850482_933207672174235_8831809541605266971_n-1200x800.jpg
2024 оны 10 сарын 1ны өдөр ХСҮТ-д Юта мужийн улс төрийн удирдагчдын төлөөлөл болон Ютагийн Их сургуулийн удирдлага, судлаачдын баг айлчлан ажлын уулзалт хийж, ХСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
✅Зочдын бүрэлдхүүнд АНУ-ын Юта мужийн сенатын ерөнхийлөгч Стюарт Аддамс, Ютагийн Их сургуулийн ерөнхийлөгч Тейлор Рандал, Ютагийн Их сургуулийн дэд захирал Жефф Лабрум, Ютагийн Их сургуулийн Анагаах Ухааны Инновацын Төвийн гүйцэтгэх захирал Марк Паул, Ютагийн Их сургуулийн Анагаах Ухааны Инновацын Төвийн дэд захирал Жастин Брунсон, , Хинкли Институтын дэд ерөнхийлөгч Жейсон Перри, Ютагийн Их Сургуулийн эмнэлгийн ерөнхий мэс заслын эмч Реймонд Прайс, Ютагийн Их Сургуулийн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч Жейд Нунез, Ютагийн сенатын ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Марк Томас, Ютагийн Их сургуулийн эмнэлгийн ерөнхий мэс заслын эмч Лейф Соренсон болон судлаачид багтжээ.
✅Зочдыг ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ц.Уранчимэг, эмнэл зүйн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх болон тасаг, албадын эрхлэгч, дарга нар хүлээн авч хамтарсан уулзалт хийлээ. Уулзалтад дэд захирал, АУ-ны доктор Ц.Уранчимэг Монгол улс дах хорт хавдрын өвчлөл, хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлага, ирээдүйн зорилтын талаар танилцуулга мэдээлэл хийлээ.
✅Мөн ХСҮТ-н Хөхний төвийн эрхлэгч П.Батсүх Монгол улс дах хөхний хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд болон сүүлийн 3-н жилийн хугацаанд ХСҮТ-ийн Хөхний төвийнхөн АНУ-ын Юта, Миннесотагийн Их Сургуулийн хөхний олон мэргэжилтний багуудтай хамтран сар бүр тогтмол хийж буй онлайн зөвлөгөөний үр дүн, хөхний хавдрын тусламж үйлчилгээнд гарсан ололт, амжилтын талаар танилцуулга хийв.
✅Танилцуулгын дараа ХСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү зочидтой хэлэлцүүлэг өрнүүлж цаашид ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийг Ютагийн Их Сургуулийн эмнэлэгт сургах, эмч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, хавдрын тусламж үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх боломжийн талаар ярилцаж санал солилцсон юм.
✅Ютагийн Их Сургуулийн зүгээс Монгол эмч нарыг сургах, хавдрын тусламж үйлчилгээнд шинэ технологиуд нэвтрүүлэх, судалгааны ажил эхлүүлэх, эмнэлгийн менежментийг сайжруулах, хөхний хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлж, АНУ-ын Ютагийн Их Сургуулиас ХСҮТ-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь энэхүү айлчлалын гол үр дүн байлаа.
Талуудын цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье.

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1873583

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.