Жил бүрийн 9 дүгээр сарын 17 нь “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨДӨР” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

2024-09-23 admin
461128001_926440482850954_4555388213341979005_n-1200x800.jpg
ДЭМБ-аас энэ жил уг өдрийг тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад үйлчлүүлэгчийг цаг алдалгүй, зөв оношлох нь нэн чухал болохыг онцолж, “ЗӨВ АЮУЛГҮЙ ОНОШИЛГОО” уриан дор тэмдэглэж байна. ХСҮТ-ийн Үйлчлүүлэгчийг дэмжих алба уг өдрийн хүрээнд үйлчлүүлэгчдэд зориулан өдөрлөг зохион байгууллаа.
Уг өдөрлөг ХСҮТ-ийн хүлээлгийн 3 танхимд зэрэг явагдаж. Өдөрлөгт Сувилахуй алба, Дүрс оношилгооны тасаг, Туяа эмчилгээний тасаг, Эм зүйн алба, Халдвар хяналт сэргийлэлтийн алба, Амбулаторийн тасаг, Эмчилгээний хоол шим тэжээлийн тасгууд дэмжин оролцсон.
Өдөрлөгийн хүрээнд: Үйлчлүүлэгчид артерийн даралтыг хэмжих, биеийн жингийн индексийг тодорхойлох, оношилгооны түгээмэл хэрэглэгдэх шинжилгээнүүдэд биеэ бэлтгэх, зөв оношлох, эмийг хэрхэн зохистой хэрэглэх талаар үйлчилгээ үзүүлж. Хавдрын эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, гараа хэрхэн угаах, халдваргүйжүүлэх” хавдрыг даван туулах, сэтгэл зүйн, хоол зүйн зөвлөгөө мэдээллүүдийг өгсөн. Мөн эмчилгээний хоол шим тэжээлийн тасаг ханиад томууны улиралд үйлчлүүлэгчдэд жимсний халуун шүүсийг түгээж ажилласан.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДУУ ХООЛОЙ бол үйлчилгээний “ОНОШИЛГООГ САЙЖРУУЛАХАД” Таны идэвхитэй оролцоог бид үргэлж дэмжин ажиллана.
Үйл ажиллагааг дэмжин идэвхитэй хамтран ажилласан ХХСА, Эм зүйн алба, Сувилахуйн алба, Эмчилгээний хоол, шим тэжээлийн тасаг, Амбулаторийн тасаг, Дүрс оношилгооны тасаг, Туяа эмчилгээний тасаг, Мэдээлэл технологийн албаны хамт олондоо баярлалаа.
БИД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭДЭГ.ЗӨВ АЮУЛГҮЙ ОНОШИЛГОО

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1846950

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.