‘Хорт хавдрын эсрэг анхаарал хандуулах Дэлхийн өдөр’ тохиож байна. Энэ өдрийг хүн бүр хорт хавдрын эсрэг дуу хоолойгоо нэгтгэх, хорт хавдрын эсрэг үйлдэл хийх зорилгоор тэмдэглэдэг билээ. Манай улсад 2023 онд хорт хавдрын 7244 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 65% хожуу шатандаа оношлогдож байна. Хорт хавдар үхлээр төгсдөг өвчин биш харин эрт илрүүлбэл, эмчлэгдэх боломжтой өвчин учир иргэд та бүхэн эрүүл байхдаа тогтмол үзүүлж, эрт илрүүлэгтээ идэвхтэй хамрагдаж байгаарай.