Хавдар судлалын үндэсний төв Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран цэргийн анхан шатны сургалтыг зохион байгууллаа. Уг сургалт 2024 оны 1-р сарын 26-27ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 311-р ангид зохион байгуулагдлаа. ХСҮТ-ийн 38 эмч, ажилчин сургалтад хамрагдсан ба 311-р ангийн алба хаагчдад хорт хавдраас сэргийлэх зөвлөгөө мэдээллийг өгсөн үр бүтээлтэй, тэсвэр тэвчээр, сониуч байдлаа нэмэгдүүлсэн үйл ажиллагаа боллоо. Бидэнтэй хамтран ажиллаж уг сургалтыг зохион байгуулсан ЗХЖШ болон 311-р ангийн хамт олонд талархал илэрхийлье.