1-р сарын 25-нд ХСҮТ-ийн Сувилахуйн алба, Элэг шилжүүлэн суулгах алба, Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасгийнхан хамтран “Эрт сэрэмжлүүлэх үнэлгээ” үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. “Эрт сэрэмжлүүлэх үнэлгээ”-г хэрэглэхийн ач холбогдол, сувилагч өвчтнийг хэрхэн үнэлэх, үнэлгээнээс хамааран сувилагчаас хэрэгжүүлэх ёстой арга хэмжээний талаар мэдлэг, ур чадвар олгох сургалтад тус төвийн 18 эмч, 94 сувилагч оролцлоо. Үзүүлэх сургалтыг 3-н өртөөгөөр зохион байгуулж өртөө бүрийг эмч, сувилагч нарын баг удирдан чиглүүлж байсан нь үр дүнтэй, ач холбогдолтой болж буйг ХСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх онцлон дурдсан юм.