“Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” зөвлөгөөн боллоо.

2023-12-21 admin
412871769_743637217797949_3909255410957739752_n-1200x800.jpg
“Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” зөвлөгөөн боллоо.
✅ 2023 оны 12 сарын 19 нд ЭМЯ-ны хурлын Б танхимд “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөн боллоо.
✅ ХСҮТ-өөс ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зохион байгуулагдсан уг зөвөлгөөнд нийслэлийн 9 дүүргийн хавдар судлаач, хөнгөвчлөх эмчилгээний эмч, сувилагч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, хоспис эмнэлгүүдийн захирал, эмч нар болон ХСҮТ-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эмч, сувилагч, дадлагажигч эмч нар зэрэг 60 гаруй хүн оролцжээ.
✅ “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” зөвлөгөөнийг нээж ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, ДЭМБ-ын ХБӨ асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, МХЭН-ийн тэргүүн Д.Одонтуяа нар үг хэллээ.
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний шинэчлэн боловсруулагдаж буй заавар, журмуудыг анхан болон 2 дах шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд танилцуулах, хэлэлцүүлэх зорилготой уг зөвлөгөөнд ЭМЯ-ны ЭТҮГ-ын сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Хандармаа, ХСҮТ-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эрхлэгч Н.Бадрал, Сувилахуйн албаны дарга Ю.Оюунзул, ҮДА-ны дарга Л.Энхээ, МХЭН-ийн тэргүүн Д.Одонтуяа, БЗД-ийн хавдар судлаач эмч Ч.Отгонбаяр, “Найдвар хоспис” эмнэлгийн захирал Б.Бүрэнжаргал, “Энэрэнгүй харц” хоспис эмнэлгийн захирал Т.Алтанхуяг нар танилцуулга илтгэл хийж илтгэлүүдийн дараа оролцогчид тулгамдаж буй асуудлууд, зааварт оруулах саналуудын талаар ярилцсан нь зөвлөгөөний гол үр дүн байсан юм.
✅ Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах, чанартай тусламж үйлчилгээг хүртээмжтэй, тасралтгүй хүргэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар төрийн болон хувийн хэвшлийн эмч мэргэжилтнүүд ярилцах, саналаа хуваалцах, шинэчлэн боловсруулагдаж буй заавар, журмуудын талаар мэдээлэл авах, саналаа өгөх боломжийг бүрдүүлж, зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан ХСҮТ-ийн Н.Бадрал  эрхлэгчтэй Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн хамт олонд ажлын улам өндөр амжилт хүсье.
✅ Биднийг дэмжин ажилласан Эрүүл Мэндийн Яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад талархал илэрхийлье.
412871769_743637217797949_3909255410957739752_n
412852144_743642827797388_5306317710140667482_n 412905866_743642901130714_4309976276034819853_n

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2413783

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.