1992 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг “Сэтгэцийн Эрүүл Мэндийн Дэлхийн Өдөр” болгон тунхаглан зарлаж, дэлхий нийтийн анхаарлыг Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд хандуулсан байдаг.
Энэ жилийн хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Сэтгэцийн эрүүл мэнд бол хүний түгээмэл эрх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж
байна.
Тус өдөртэй холбогдуулан бид бүхэн дараах үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж ажиллалаа. Үүнд:
- Стресс, сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүр, сэтгэл зүйн сорил явуулж үр дүнд тулгуурлан сэтгэл зүйн мэдээлэл, зөвлөмж өгөх,
- Бие хүний зан чанарын онцлогийг тодорхойлох тестээр өөрийгөө танин мэдэх,
- Стресс тайлах амьсгалын дасгал, булчин суллах дасгал
- Стресс, сэтгэл гутрал, түгшүүрээс урьдчилан сэргийлэх
- Сэтгэл зүйн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаарх зөвлөгөө мэдээлэл өгч, гарын авлага тараах зэрэг “Нээлттэй өдөрлөг”-ийг иргэд, үйлчлүүлэгчдэд зориулан хийлээ.
Нийт эмч, ажилтнууддаа зориулан “Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалъя” сэдвийн дор СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч Ж.Гантулгын сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахын ач холбогдол, стресс менежмент зэрэг үр өгөөжтэй сургалт лекцийг сонсож, энэ өдрийг маш амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.
Таны сэтгэцийн эрүүл мэндэд эрүүл энхийг хүсье.