“ҮЙЛЧҮҮЛЭГЧИЙН ДУУ ХООЛОЙГ СОНСЪЁ” өдөрлөг боллоо.

2023-09-27 admin
383735707_692146782946993_4908418392265923135_n-1200x675.jpg
Энэ жил дэлхий нийтээрээ “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР”-ийг “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДУУ ХООЛОЙГ СОНСЪЁ” уриан дор тэмдэглэж байна.
“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” гэдэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүхий л явц нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангасан байх, оролцогч 2 тал болох эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгч 2-уулаа эрүүл мэндийн эрсдэлд өртөхгүй байх боломж юм.
ДЭМБ-ын мэдээгээр дэлхийд жилд 421 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой 42 сая орчим таагүй тохиолдол гардаг ажээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 10 эмчлүүлэгч тутмын нэг нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой асуудалд өртдөг тухай баримт байна.
Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээний явцад гарч болзошгүй эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулахад иргэд хэрхэн оролцож болох талаар мэдээ мэдээллүүдийг түгээх, сурталчлан таниулах зорилгоор “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДУУ ХООЛОЙГ СОНСЪЁ” өдөрлөгийг ХСҮТ-ийн Үйлчлүүлэгчийг дэмжих алба, ЭМТҮЧАБА–аас хамтран зохион байгууллаа. Өдөрлөгөөр олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж үйлчлүүлэгчдийг оролцуулсан юм.
✅Өдөрлөгийн хүрээнд “Гар угаах, халдваргүйжүүлэх” сургалт, сэтгэл зүйч, хоол зүйч, хавдрын даван туулагчид, хавдрын сувилахуй, сэргээн засах, дасгал хөдөлгөөн, эмийн зохистой хэрэглээний сэдвээр зөвлөгөө мэдээллүүдийг түгээлээ.
✅Эмчилгээний хоол шим тэжээлийн тасгаас үйлчлүүлэгчдэд жимсний халуун шүүсийг түгээж, НЕБ-ын 97-р сургуулийн Д.Төрбат багштай морин хуурын “Уламжлал” хамтлагийн хүүхдүүд “Хөгжим эмчилгээ”-ний хөтөлбөрийг дэмжин “Эгшиглэхүй” тоглолтоо хийлээ.
✅Мөн хэвтэн эмчлүүлэгчид, үйлчлүүлэгчид, ар гэрийнхэнтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ХСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ц.Уранчимэг, ЭМТҮЧАБА-ны дарга Б.Баасанжав, Амбулаторийн эрхлэгч Н.Батсанаа, Хими эмчилгээний тасгийн эрхлэгч Я.Замбалгарав, Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эрхлэгч Н.Бадрал, Даатгал статистикийн албаны дарга Г.Норовоо, ҮДА-ны дарга Л.Энхээ, Мэдээлэл технологийн албаны дарга Б.Буянтөгс, Эмчилгээний хоол шим тэжээлийн тасгийн эрхлэгч Н.Өлзий, Сувилахуйн албаны дарга Ю.Оюунзул болон эмчлүүлэгчид, үйлчлүүлэгчид, сахиурууд оролцлоо. Уулзалтыг дэд захирал С.Хүрэлсүх нээсний дараа ЭМТҮЧАБА-ны дарга Б.Баасанжав “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” сэдвээр, ҮДА-ны дарга Л.Энхээ “Иргэд, үйлчлүүлэгчээс авсан санал, асуулгын үр дүн” сэдвээр тус тус танилцуулга хийлээ. Уулзалтын төгсгөлд үйлчлүүлэгчдээс эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтээ хэлж, ХСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ц.Уранчимэг, ЭМТҮЧАБА-ны дарга Б.Баасанжав, Амбулаторийн эрхлэгч Н.Батсанаа, Даатгал статистикийн албаны дарга Г.Норовоо, ҮДА-ны дарга Л.Энхээ нар асуултуудад хариулан мэдээлэл өглөө.
✅ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДУУ ХООЛОЙ бол үйлчилгээний АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ сайжруулах хамгийн хүчтэй НӨЛӨӨЛӨГЧ юм. Таны идэвхитэй оролцоог бид үргэлж дэмжинэ.
Өнөөдрийн үйл ажиллагааг дэмжин идэвхитэй хамтран ажилласан ЭМТҮЧАБА, ХХСА, Эм зүйн алба, Сувилахуйн алба, Эмчилгээний хоол, шим тэжээлийн тасаг, Амбулаторийн тасаг, Сэргээн засах эмчилгээний тасаг, Мэдээлэл технологийн албаны хамт олон, НЕБ-ын 97-р сургуулийн Д.Төрбат багштай морин хуурын “Уламжлал” хамтлагийн хүүхдүүддээ баярлалаа.
383455936_692154342946237_7493240417319011765_n 383149554_692146836280321_4721086328807634250_n 384114215_692147842946887_8260352739210555090_n 384127391_692147472946924_8940390395539745373_n 383352098_692148932946778_4469423876163248740_n 383228915_692154236279581_6689962130219081889_n 383734349_692149492946722_5058947866994596427_n 383833017_692146992946972_1781090486849235280_n

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2397081

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.