“Эрүүл Монгол хүн” фестиваль боллоо.

2023-06-05 admin
1-14-1-1-1200x800.jpg
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийг эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах, эрүүл мэндийн мэдээлэл түгээх, олон салбарын уялдааг хангах зорилготой “Эрүүл Монгол хүн” үндэсний фестиваль өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
1-5 1-6 1-7 1-8 1-9 1-10 1-11 1-12 1-13 1-14 1-14-1 1-15 1-16 1-17 1-18 1-19 1-20 1-21 1-22 1-23 1-24 1-25 1-26 1-27 1-28 1-29 1-30 1-31 1-32 1-33 1-34 1-35 1-36 1-37 1-38 1-39 1-40 1-41 1-43 1-44
Фестивалийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскала, ЕТГ-ын “Эрүүл Монгол хүн” төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга, доктор О.Чимэдсүрэн болон ЭМЯ, НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, албаны бусад хүмүүс оролцсон юм.
Энэ өдөр урлаг соёлын оддын тоглолт, спортын 20 төрөлт тэмцээн уралдаан, бүх нийтийн дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөгөө, үзэсгэлэн худалдаа, эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл түгээх, чөлөөт тоглоом зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж, иргэд олон нийтийг өргөн хүрээнд хамруулсан томоохон үйл явдал боллоо.
Хавдар судлалын үндэсний төвөөс Үйлчлүүлэгчийг дэмжих алба, Ерөнхий мэс засал, Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасгууд, Хөхний төв, Нийгмийн эрүүл мэнд сургалт төлөвлөлтийн алба, Сувилахуйн албаны эмч, сувилагч, дадлагажигч эмч нар зэрэг 20 хүний бүрэлдэхүүнтэй баг уг үйл ажиллагаанд оролцов.
ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд зонхилон тохиолдох хавдруудын оношилгоо, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, артерийн даралт, захын цусанд хүчилтөрөгчийн хангамжийг хэмжих, хөхөө шалгах аргыг заах, мэдээлэл сурталчилгааны материал тараах, ТВ-ээр видео сурталчилгаа хийх, фестивалийн үеэр зохион байгуулагдсан олон нийтийн бусад арга хэмжээнд оролцох зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүллээ.
Эмчийн үзлэг, зөвлөгөөнд 30 хүн хамрагдаж, 63 хүн цусны даралт болон захын цусны хүчилтөрөгчийн хэмжээгээ тодорхойлуулсан байна.
“Эрүүл Монгол хүн” фестивальд идэвхитэй оролцож хамтран ажилласан эмч, сувилагч, дадлагажигч эмч, оюутнууддаа баярлалаа.

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2403018

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.