ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН – ӨМНӨГОВЬ АЙМАГТ.

2023-05-26 admin
📌 Өмнөговь аймагт ХСҮТ-ийн нийгмийн эрүүл мэнд, элэг цөс нойр булчирхай, эмэгтэйчүүд, толгой хүзүү, хөхний мэс засал, ЭХО, дуран, эмгэг судлаач, хөнгөвчлөх, хими эмчилгээний зэрэг 10 хүнтэй эмч нарын баг 5-р сарын 17-19-ны өдрүүдэд аймгийн БОЭТ-д ажиллалаа.
✅ХСҮТ-ийн эмч нар аяны хугацаанд зорилтот бүлгийн 763 хүнд хавдрын үзлэг оношилгоо хийснээс хорт хавдрын 15, хавдрын урьдал эмгэгийн 5, сэжигтэй тохиолдол 3-г тус тус илрүүлжээ.
✅Эсийн шинжилгээ 180, эдийн шинжилгээ 8-г хийж оношийг баталгаажуулав.
✅ Хөхний хоргүй хавдар авах мэс засал-1, умайн хүзүүний эмгэг өөрчлөлттэй 3 тохиолдолд умайн хүзүү өөлөх ажилбарыг хийв.
✅Аймгийн 150 эмнэлгийн мэргэжилтнийг сургалтад хамруулав.
✅Говийн 4 аймгийн ЭМГ-ын дарга, нэгдсэн эмнэлгийн дарга болон бусад удирдах ажилтнуудыг оролцуулсан “Хавдрын тусламж үйлчилгээг орон нутагт хөгжүүлэх гарц шийдэл” бүсийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Бүсийн зөвлөгөөнд оролцогчид орон нутагтаа хавдрын хими болон бай эмчилгээг нэвтрүүлэх, хөнгөвчлөх тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг эрчимжүүлэх, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэгт Хүний папиллом вирусийн шинжилгээнд суурилсан технологийг нэвтрүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргах амлалтад нэгдэж баталгаажууллаа.
✅Хавдрын эсрэг аяныг аймаг, бүсийн түвшинд амжилттай зохион байгуулж, үр дүнтэй хамтран ажилласан Өмнөговь аймгийн ЗДТГ, Өмнөговь аймаг Эрүүл Мэндийн газар, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэн нарт талархал илэрхийлье.
✅Өмнөговь аймагт амжилттай ажиллаж, орон нутгийн иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй чанартай тусламж үйлчилгээ үзүүлсэн ХСҮТ-ийн НЭМ сургалт төлөвлөлтийн албаны дарга Ц.Бадамсүрэн ахлагчтай багийн хамт олонд талархал илэрхийлье.

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2343594

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.