Хавдрын эсрэг үндэсний аян-2023 эхэллээ

2023-05-26 admin
📌2011 оноос эхлэн 10-н жил үргэлжилсэн боловч КОВИД-19 цар тахлын улмаас түр завсарласан “Хавдрын эсрэг үндэсний аян 2023”-ны Завхан аймгаас гараагаа эхлүүллээ.
✅ Энэ жилийн хувьд “Хавдрын эсрэг үндэсний аян Khan Bank сангийн дэмжлэгтэйгээр Увс, Дорнод аймгуудад, орон нутгийн өөрсдийн дэмжлэгтэйгээр Дорноговь, Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Завхан аймгуудад хэрэгжих юм.
✅Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ХСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүхээр ахлуулсан элэг цөс нойр булчирхай, эмэгтэйчүүд, толгой хүзүү, хөхний мэс засал, ЭХО, дуран, хими эмчилгээний зэрэг 10 хүнтэй эмч нарын баг 5-р сарын 10-12-ны өдрүүдэд ажиллалаа.
✅ХСҮТ-ийн эмч нар аяны хугацаанд 1192 хүнд хавдрын үзлэг оношилгоо хийснээс хорт хавдрын 9, хавдрын сэжигтэй 6, хавдрын урьдал эмгэгийн 13, сэжигтэй тохиолдол 6, хоргүй хавдрын 6 тохиолдлыг тус тус илрүүлжээ.
✅ Эсийн 125, эдийн 1 шинжилгээ авав.
✅ 2 өвчтний хими эмчилгээг аймгийн нэгдсэн эмнэлэгт хийхээр шийдвэрлэв.
✅Хөдөөгийн иргэдэд чанартай, шуурхай тусламж үйлчилгээ үзүүлж амжилттай ажилласан эмнэлэгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх ахлагчтай эмч нарын багийнхан болон дэмжин хамтран ажилласан Д.Цэрэнбат захиралтай Monos trade – Монос трейд ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1826579

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.