Хүндэтгэлийн лекц боллоо.

2023-03-30 admin
zar-1200x678.jpg
Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан “Зорьсон л бол өөрийгөө өөрчил” сэдвээр МУ-ын хүний гавьяат эмч, мэс заслын зөвлөх Я.Эрдэнэ-Очирын хүндэтгэлийн лекц боллоо. Удам дамжсан гэр бүлийн намтраас эхлэн мэс засалч хүний ёс зүй, арвин их туршлагаа хуваалцсан нандин сайхан мөч байлаа. Түүний найз нөхөд, эмчлүүлэгчид, шавь нар болон ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх өөрсдийн дурсамжаа хуваалцсан юм. Я.Эрдэнэ-Очир эмч тандаа ажлын өндрөөс өндөр амжилт хүсье.
ЭМЯ-наас дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан манай эмч нарыг шагнаж урамшуулсан байна.
“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”
1. Намсрай овогтой Бадрал Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эрхлэгч, их эмч
2. Гүрбадам овогтой Үнэнбат Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч
3. Цогтбаатар овогтой Бүжидмаа Эмгэг судлалын тасгийн их эмч
Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”
1. Баяр овогтой        Баярт-Үйлс Эмгэг судлалын тасгийн их эмч
2. Бат-Очир овогтой Батчимэг Эм зүйн албаны эм зүйч
3. Самайндагва овогтой Билгүүнтөгөлдөр Ангиографийн тасгийн их эмч
4. Гомбосүрэн овогтой Оюунхүү Яаралтай тусламжийн тасгийн зүрх судас, дотрын их эмч
5. Жүгдэр овогтой Уранболор Хорт хавдрын бүртгэл тандалт эрт илрүүлгийн албаны тархвар зүйч их эмч
6. Төрийндээд овогтой Хулан Эм зүйн албаны эм зүйч
 э20 э19 э18 э17 э16 э15 э14 э13 э12 э11 э10 э9 э8 э7 э6 э5 э4
э3 э2 э1
э21

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1809332

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.