“Эмч, эмнэлгийн мэргэжилтний дуу хоолой” ТББ-аас зохион байгуулсан “Эмчээ сонсъё хэлэлцүүлэг” өчигдөр амжилттай боллоо.

2023-03-27 admin
cover2-1200x800.jpg

Хэлэлцүүлэгт хот, аймаг дүүрэг, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлсөн 100 гаруй эмч болон УИХ-ын гишүүн Жигжидсүрэнгийн Чинбүрэн, УИХ-ын гишүүн Б.Бейсен, УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд Содномын Чинзориг , Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Оюунчимэг, ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний чанар төлбөрийн хяналтын газрын дарга Б.Оюунцэцэг нар оролцсон юм. Хэлэлцүүлэгт оролцогсдоос хамгийн их хөндөгдөж ярьсан сэдэв нь гүйцэтгэлийн санхүүжилт, шалгуур үзүүлэлтүүд, эмнэлгийн тусламж үйлчилгээний өртөг, цахим шилжилт, E-health програмын хөгжүүлэлт тойрсон олон асуудлуудыг шийдэх, засч залруулах болон эмнэлгийн мэргэжилтний цалин урамшуулал, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой байлаа. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эрх ашгаа хамгаалах, нийгмийн хамгаалал, ажиллах орчин нөхцөл, тушаал шийдвэрүүдийн хэрэгжилттэй холбоотой тулгарч буй асуудал бэрхшээлүүдийн талаар санал бодлоо хэлэх, дуу хоолойгоо бодлого, шийдвэр боловсруулагчдад хүргэх боломж олгосон “Эмчээ сонсъё” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан “ЭЭМДХ ТББ”, Sodoo Emch, дэмжин оролцсон УИХ-ын гишүүн Жигжидсүрэнгийн Чинбүрэн, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Эрүүл мэндийн сайд Содномын Чинзориг таньд болон ХСҮТ-ийн эмч нарын төлөөлөлдөө баярлалаа.

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2383961

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.