“Хавдрын эсрэг хөгжмөөр нэгдэцгээе-2023”

2023-03-17 admin
m6-1200x800.jpg
ХСҮТ нь 2022 оноос хавдрын эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэх, эмчлүүлэгчийн өвчнөө даван туулах, амьдралын чанарыг нь сайжруулахад нь туслах зорилгоор “Хөгжим эмчилгээний хөтөлбөр”-ийг туршин хэрэгжүүлсэн бөгөөд нийт мэргэжлийн урлагийн 12 байгууллага, хамтлаг, нэгдэлтэй хамтран 100 гаруй уран бүтээлчид оролцсон 35 удаагийн үйл ажиллагааг зохион байгуулсан юм. 3-р сарын 15-нд 2023 оны Хөгжим эмчилгээний нээлт болж ДБЭТ, Улаанбаатар театр, Үндэсний урлагийн их театр, СУИС-ХУС, МУ-ын Консерватори, МУ-ын Филармоний хөгжимчид дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлүүдээс тоглосон юм. Мөн уг хөтөлбөрийг 2023 онд үргэлжлүүлэн хөгжүүлэх талаар хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт ярилцлага боллоо. Уулзалтад Соёлын яамны Хөгжмийн урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Амарсанаа, ЗГХА-Соёл урлагийн газрын Хөгжмийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн О.Энхмаа, СУИС-ийн уран бүтээл, хамтын ажиллагааны газрын дарга, доктор, дэд профессор Э.Зулцэцэг, тус газрын мэргэжилтэн А.Ууганзаяа, СУИС-ийн Хөгжим урлагийн сургуулийн захирал,дэд профессор Г.Ганцэцэг, МУ-ын Консерваторийн уран бүтээл, маркетингийн албаны дарга М.Мөнхсайхан, МУ-ын Филармонийн захирал С.Баттулга, Улаанбаатар театрын дарга Ю.Гэрэлбаатар, Үндэсний урлагийн их театрын менежер , Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын Захиргаа үзвэр үйлчилгээний хэлтсийн дарга д/х А.Дондов, Монос эмийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал М.Одгэрэл, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Оюун-Эрдэнэ болон ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, ХСҮТ-ийн зөвлөх, хүний гавъяат эмч Г.Одонтуяа, Хүний нөөц хөгжлийн албаны дарга Д.Мөнхтуяа, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга Б.Баасанжав, Санхүү эдийн засгийн албаны дарга Б.Дэнсмаа, Хавдрын бүртгэл тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаа, Нийгмийн эрүүл мэнд, төлөвлөлт сургалтын албаны дарга Ц.Бадамсүрэн, Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээ нар оролцлоо. Уулзалтын үеэр хавдрын өвчлөлийн төлөв байдал, хорт хавдар нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, хавдрын даван туулагчдыг дэмжих хөтөлбөрүүд болон хөгжим өөрөө эмчилгээ болох тухай илтгэлүүдийг танилцуулж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцон ярилцсан юм. СУИС-ийн ХУС-ийн захирал Г.Ганцэцэг захирал “Хүн өөрөө хөгжим юм. Хөгжим бол эмийн бус эмчилгээ гэдгийг шинжлэх ухаан аль хэдийн нотлосон. Тиймээс ХСҮТ-өөс хэрэгжүүлж буй энэ хөтөлбөр туйлын чухал, үр дүнтэй учраас цаашид үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай” гэдгийг онцлон хэлсэн билээ. Эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийн сайн сайхны төлөөх олон чухал санаануудыг бодит ажил болгохын төлөө хамтран ажиллахаа илэрхийлсэн:
та бүхэндээ маш их баярлалаа. Бидний хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих болтугай.
m21 m20 m19 m18 m17 m16 m15 m14 m13 m12 m11 m10 m9 m8 m7 m5 m4 m3 m2

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2403783

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.