
Олон улсын атомын энергийн агентлагийн Техник хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн хэлтсийн дарга Gashaw G Wolde, төслийн менежер Denis Subbotnitzky болон Цөмийн Энергийн Комиссын Ажлын албаны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга М.Тулга, Цөмийн технологийн газрын мэргэжилтэн Л.Энхцэцэг нар 2023 оны 3 сарын 9-нд Хавдар судлалын үндэсний төвд ажлын айлчлал хийлээ.
Төлөөлөгчдийг ХСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч М.Минжмаа, ахлах физикч В.Энхцэцэг нар хүлээн авч уулзаж, туяа эмчилгээний тасагт хэрэгжиж буй ОУАЭА-ийн MON6021, MON6022 төслийн хэрэгжилтийг танилцуулав. ОУАЭА болон ЦЭК-ийн төлөөлөгчид төслийн хэрэгжилтийн явц, хүлээн авсан тоног төхөөрөмжүүд, тухайлбал шинээр суурилагдсан туяа эмчилгээний төлөвлөлтийн КТГ-ийн аппарат, тэдгээрийн ашиглалтын байдалд маш сайн үнэлгээ өгч, цаашдын ажлын төлөвлөгөөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
