ЭМД-ын шинэчлэл

2022-10-31 admin

ЭМДС-аас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээний нэгж тохиолдолыг тооцох, тохиолдолыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам

Дөрөв. Иргэний хариуцан төлөх төлбөр

4.1. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан Монгол улсын иргэн ЭМДҮЗ-ин баталсан “ЭМДС-аас төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ”-д заасан иргэний хариуцан төлөх төлбөрийг эрүүл мэндийн байгууллагад төлнө. Дараах иргэн иргэний хариуцан төлөх төлбөрөөс чөлөөлөгдөнө.

  • Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн /нийгмийн даатгалын сангаас олгох тэтгээр, тэтгэмжинй тухай хуулийн 2.1, нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дахь заалтын дагуу тэтгэвэр авагчид
  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн (халамж)
  • Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
  • Хүүхдээ 2/ихэр бол 3/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх/эцэг/
  • Ял эдэлж байгаа ялтан
  • Монгол улсын 0-18 хүртэлх насны хүүхэд

Жич: Хорт хавдрын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад төлбөрийг  100% ЭМДС-аас төлөгддөг тул хорт хавдар оноштой бол иргэн төлбөр төлөхгүй

Дараах тохиолдолууд төлбөр төлнө.

  1. Урьдчилсан онош нь хорт хавдараар тавьж төлбөр төлөхгүй хэвтсэн ч онош батлагдаагүй бол төлбөрийн 15% болох төлбөрөө төлж өвчний түүхийг хаана. (N, K, D… зэрэг оношууд)
  2. Өндөр насны тэтгэвэр + ажил хийж НДШ төлдөг бол
  3. Халамж + цалинтай бол төлнө

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2293246

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.