Дэлхийн Гарын Эрүүл Ахуйн Өдөр 2022

2022-05-06 admin

2022 оны 5 сарын 5-ны өдөр 10.00-12.00 цагийн хооронд “АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ НЭГДЭЕ, ЦЭВЭР ГАР” уриатай өдөрлөгийг ЭМТҮЧАБА, ХХСА, Сувилахуйн алба, Гүн тэнгэрийн нар ХХК-тай хамтран тус төвөөр үйлчлүүлэгч болон ажилчдын дунд амжилттай зохион байгууллаа.
Уг өдөрлөгөөр спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч уусмалаар 200 үйлчүүлэгч, 50 ажилтанд мэдлэг дадлага олгох үзүүлбэрт сургалтыг хийсэн ба гар угаах дарааллыг харуулсан 100 ширхэг зурагт хуудасыг тараасан. BLACK BOX систем буюу хэт ягаан туяагаар гар халдваргүйжүүлсэний дараах чанарыг үнэлэх аппаратаар 50 үйлчлүүлэгчийн гарыг үнэлсэн ба Төвийн 2 ширхэг Лед дэлгэцээр Гарын эрүүл ахуйн өдөрлөгийн тухай 4 төрлийн зурагт хуудасыг үйлчлүүлэгчдэд үзүүлсэн.
Мөн 1 удаагийн гар халдваргүйжүүлэх (бактерийн эсрэг үйлдэл 99,9%) сальфетик -1600 ширхэг, гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай гель (50 мл) 100 ширхэгийг тараасан. Дээрх өдөрлөгийг зохион байгуулсанаар гараар дамжих халдварыг үйлчлүүлэгч болон ажилчдын тунд таслан зогсоох өндөр ач холбогдолтой юм.
“ДЭЛХИЙН ГАР УГААХ” өдөр жил бүрийн 10 сарын 15-нд болдог бөгөөд 2022 оны 10 сарын 15-нд ХСҮТ-ийн ажилчдын дунд ЭМТҮЧАБА, болон ХХСА-с зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

c2c8 c4 c6

c1

c7

c3  c5c8-1 c8-2 c8-3 c8-4 c8-5

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2384467

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.