Хавдартай иргэдэд мэс засал, хими, туяа эмчилгээний дараах тусламж үзүүлэх сувилал байгуулна

2021-08-19 admin
neelt1.jpeg

Хавдартай иргэдэд мэс засал, хими, туяа эмчилгээний дараах тусламж үзүүлэх сувилал байгуулна

Хорт хавдраар өвдсөн иргэдэд хавдрын мэс засал, хими, туяа эмчилгээний дараах сувиллын эмчилгээнд хамрагдах хэрэгцээ их байдаг. Хавдар судлалын үндэсний төвөөс дээрх үйлчилгээ үзүүлэх сувилал байгуулах санаачилга гаргасан бөгөөд Төв аймгийн Алтанбулаг сумын удирдлагууд уг санаачилгыг дэмжин өөрийн нутаг дэвсгэртээ газар эзэмших зөвшөөрөл олгожээ.

Тус сумын удирдлагууд, ХСҮТ-ийн удирдлага болон ХСҮТ-тэй хамтран ажилладаг Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, хавдар өвчнийг даван туулсан иргэдийн үүсгэн байгуулсан Наран ижий заяа ТББ-ын удирдлагуудын хамтарсан ажлын уулзалтыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулж, сувилал байгуулах ажлын судалгаа, төсөл, хөрөнгө босгох асуудлаар санал солилцсон байна. Энэхүү ажилд хувь нэмрээ оруулж дэмжин туслах боломж иргэн, ААН-үүдэд нээлттэй хэмээн ХСҮТ-өөс мэдээлэв.

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2396877

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.