
Фулбрайтын олон улсын хөтөлбөрөөс 2021 оны онцлох судлаачдын нэгэнд ХСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, АУ-ны доктор, дэд профессор, 2009 оны Фулбрайт доктор Н.Эрдэнэхүүг онцолжээ. Н.Эрдэнэхүү докторын эрүүл мэнд, шинжлэх ухааны чиглэлээр өөрийн салбарт оруулж буй дорвитой хувь нэмрийг ийнхүү үнэлсэн байна. Танд баяр хүргэж амжилт хүсье.
2021 онд Фулбрайт хөтөлбөрийн 75 жилийн ой тохиож байгааг тохиолдуулан тус хөтөлбөрийн хувь хүнд төдийгүй улс орнууд, дэлхийд авчирсан эерэг нөлөөг энэ оны турш онцлон хүргэж байгаа ба энэ сард эрүүл мэнд, шинжлэх ухааны чиглэлээр өөрийн салбарт дорвитой хувь нэмэр оруулж буй 2009 оны Фулбрайт, доктор Н. Эрдэнэхүүг онцолж байна.
https://mn.usembassy.gov/2021-january-alumni-feature/
Фулбрайт хөтөлбөр нь Америк болон дэлхийн 160 гарам орны хооронд академик солилцоог санхүүжүүлж, эдгээр орнуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, шинэ санаа инновашинг дэмжсээр ирсэн. Тус хөтөлбөр болон ойн арга хэмжээний талаарх нэмэлт мэдээллийг www.fulbright75.org сайтаас авна уу.