
КОВИД-19-ын шинжилгээний цэгүүдэд PCR шинжилгээ өгөх хүн заавал урьдчилан цаг авч үйлчлүүлдэг боллоо.
Иргэн та PCR шинжилгээ өгөхдөө WWW.ERUUL.GEREGE.MN сайт руу орж хэзээ өгөх, хаана өгөх зэргээ өөрийн хэрэгцээндээ зориулан сонгох боломжтой юм. Шинжилгээ хаана авч байгааг шууд мэдэх, мөн хариугаа цахимаар авах, өвлийн хүйтэнд гадаа дугаарлаж зогсохгүй, эмнэлгээр үйлчлүүлэхдээ шинжилгээгүйгээс болж бусдад түвэг чирэгдэл үүсгэхгүй зэрэг олон давуу талтай тул та шинжилгээний цагаа цахимаар товлож үйлчлүүлж хэвшээрэй.