Мэдээ

2020-09-25 admin
m1-1200x1600.jpg

Өнөөдөр тус төвийн үйлчлүүлэгчийг дэмжих албанаас “Нээлттэй хаалганы өдөр” өдөрлөгийг Баянзүрх дүүргийн 18-р хорооны гадна талбайд зохион байгууллаа. Өдөрлөгөөр дүүргийн иргэдэд эрүүл мэндийн мэдээлэл өгч, Хорт хавдраас урьдчилан сэргийлэх тухай гарын авлага, таниулах хуудас тараан Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багцийн тухай танилцууллаа. Мөн Хорооны нутаг дэвсгэрт “Хавдрын урьдчилан сэргийлэх төв” байгуулах хэрэгцээ, шаардлагын тухай олон нийтэд таниулах илтгэл тавьж ярилцлага явуулсан байна. Өдөрлөгт Иргэдэд эмнэлзүй асуудлаар мэдээлэл, зөвлөгөөг тус төвийн ЭЗТА-ны Урьдчилан сэргийлэхийн 1 их эмч, Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлэхтэй холбоотой түгээмэл асуултанд хариулж ХСҮТ-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг Амбулаторийн тасгийн Шуурхай мэдээллийн 1 ажилтан, Үйлчлүүлэгчид эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгааг Үйлчлүүлэгчийн дэмжих албаны 2 ажилтан тус тус хийж хамтран ажиллажээ.

m1

m3

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2002113

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.