Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Dave Vosen төслийн ажилтай танилцлаа

2020-05-29 admin
1-6-1200x800.jpg

Хавдар Судлалын Үндэсний Төвийн Бүртгэл Тандалт эрт Илрүүлгийн Алба, Монгол улс дахь Австралийн элчин сайдын яамны “Australian Direct Aid” хөтөлбөрийн хүрээнд “Хорт хавдрын эрт илрүүлгийн эргэн дуудах тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн явцыг танилцуулах үйл ажиллагааг амжилттай хийлээ. Үйл ажиллагаанд Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Dave Vosen, төсөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргал, ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү болон БТЭИАлбаны төслийн баг оролцлоо. Төсөл амжилттай хэрэгжсэнээр хорт хавдрын эрт илрүүлэг эргэн дуудах тогтолцооны програмд нэмэлт хөгжүүлэлт хийгдэж, эрүүл мэндийн шатлал бүрт хэвийн горимоор ажиллан мэдээ мэдээллийн чанар, хурд сайжрахаас гадна хорт хавдрын эрт илрүүлгийн эргэн дуудах, хянах үйл ажиллагаа сайжирч, тандан судлах боломж бүрдэх юм.

Эрхэмсэг ноён элчин сайд төслийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлж хамтран ажиллах боломжтой саналуудыг тавьлаа.1-1 1-2 1-3 1-4 1-5

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1973360

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.