Өвөрхангай аймгийн ЭМТ-өөс ил захидал илгээжээ

2020-02-04 admin
f5.jpg

Өвөрхангай аймгийн ЭМТ-өөс Хавдрын эсрэг Дэлхийн өдөр хавдрын хяналтад байдаг хүмүүстээ Хавдрын эсрэг үйлст нэгдэхийг уриалсан ил захидал илгээжээ.

ДЭЛХИЙН ХАВДРЫН ӨДӨР 2020
02 САРЫН 04
World cancer day 2020: “I am and I will” буюу Би байна, Би байх болно, Би чадна, Би чадах болно гэсэн уриа нь хавдрын эсрэг үйлсд хувь нэмрээ оруулах, ирээдүйд ХАВДАРГҮЙ ДЭЛХИЙ болох үйл ажиллагаанд нэгдэхийг илэрхийлсэн утгатай.
Манай улсад жилд 6,000 орчим хүн шинээр хорт хавдраар оношлогддог, тэдгээрийн 80 хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Үүнээс ядаж 50 хувийг нь эрт үед нь оношилдог болчих юм бол тэдний 90 хувь нь эдгэрэх магадлалтай.
“Хавдрын эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамрагдах ёстой” гэдэг мэдээллийг хүргэх зорилгоор Хавдрыг даван туулсан иргэддээ ил захидал илгээж байна. Хорт хавдрыг даван туулсан хүний үг, үйлдэл, үлгэр дууриал өөр нэгнийг энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, бас даван туулахад нь үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
ХАМТДАА ХҮЧТЭЙ, ЗӨВ МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙЖ ХАВДАРГҮЙ ИРЭЭДҮЙГ БИЙ БОЛГОНО.

 

f2

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1993551

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.