Өнөөдөр Хавдрын эсрэг тэмцэх дэлхийн өдөр

2020-02-04 admin

Хавдар судлалын үндэсний төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаад 1 сар 4 хоног болж байх энэ хугацаанд хэдийгээр төсөөлдөг ч, өмнө нь анзаардаггүй байсан, мэддэггүй байсан олон зүйлийг харж, мэдэж, ойлгож, гайхаж байна. Хавдар гэдэг энэ асуудал ямар олон хүн, гэр бүлийг хамарч, залуу хүн шүү гэлтгүй итгэл ирээдүйг нь дайрч, хайртай ээж аавыг нь авч одож буйг хараад гайхшран гэмшиж байна.
Гэхдээ ачтай гавьяатай эмч сувилагчид, та нарынхаа ачаар өдий зэрэгтэй явнаа гэсэн баярлаж талархсан сэтгэл “Нарантуул зах” шиг бум бужигнах энэ хуучны барилгын хаа сайгүй гэрэл цацраахыг хараад эрүүл мэндийн салбарыхнаараа өдөр бүр бахархан бас баярлаж явна.
Нөгөө олон мундаг мэс засалч нар маань нь 1982 онд баригдсан барилгынхаа орос шаазан пильтатай Ваакуум биш өрөөнд (Одоо нэгдсэн эмнэлгүүд ч ваакуум өрөөтэй болсон) хагалгаагаа хийж зогсохыг хараад мэл гайхаж, нэг бодлын бахархах шиг, нөгөө бодлын харамсалтай байлаа. Төсөв хөрөнгө нь болдоггүй ч эмч эмнэлгийн мэргэжилтнүүд маань яаж ийгээд болгоод явдгийн нэг л жишээ энэ байлаа. Гэхдээ ний нуугүй хэлэхэд ХСҮТөвөөр үйлчлүүлж буй олон хүний нийтлэг онцлог нь хавдрын хожуу шатандаа ирж байгаа явдал байна. Уул нь хавдрын 75% нь эрт оношлогдож, эмчлэгдэх боломжтой боловч ингэж хожуу ирж байгаа нь бид юу хийх ёстойг улам бүр л хэлээд байна.

Өнөөдөр ХАВДРЫН ЭСРЭГ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР. Би нэгдсэн. Харин ТА ЮУ ХИЙХ ВЭ?

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1993538

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.