
Танд тусалья. Тус төвийн Соёл үйлчилгээний алба, сувилахуй албанаас хамтран жилийн турш явуулж буй “Танд тусалья” ээлжит өдөрлөгийг зохион байгуулаа. Өдөрлөгөөр давхардсан тоогоор 755 үйлчлүүлэгчдэд төвийн тусламж үйлчилгээний талаар лавлагаа мэдээлэл хүргэж, 248 үйлчлүүлэгчийн АД хэмжиж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч, 175 үйлчлүүлэгчдэд халуун цайгаар, 15 үйлчлүүлэгчдэд тэргэнцэрээр үйлчилсэн байна. Мөн 25 ажилтан талархал хүлээжээ.