Цахим бүртгэлийн ажилтнуудын дунд зарласан болзолт уралдааны шилдгүүд тодорлоо

2019-05-20 admin0

bayarceceg enkhee

Эрүүл мэндийн салбарын хүрээнд 2019 оныг “Инээмсэглэл-эерэг хандлага”-н жил болгосонтой холбогдуулан ХСҮТ-ийн Соёл үйлчилгээний албанаас цахим бүртгэлийн хэсгийн ажилтнуудын дунд зарласан болзолт уралдааны эхний сарын дүн гарч шилдгүүдээ тодрууллаа.
Үйлчилгээний соёлыг эрхэмлэж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, ажиллагсдыг идэвхижүүлэх зорилгоор ХСҮТ-н Соёл үйлчилгээний албаны цахим бүртгэлийн хэсгийн ажилтнуудын дунд 3 дугаар сарын 15-аас 11 дүгээр сарын 15-н хүртэл 9 сарын хугацаатай болзолт уралдааныг зарласан билээ. Уралдааныг сар бүр дүгнэх бөгөөд 4-р сарын уралдаанд дараахь ажилтнууд шалгарлаа.
1. Цахим бүртгэгч сувилагч Т.Энхтуяа
2. Цахим бүртгэгч санал Б.Баярцэцэг
Уралдаанд шалгарсан ажилтнууддаа баяр хүргэж цаашдын ажилд нь улам их амжилт хүсье.


Хариулт бичих

Таны имэйл нийтэд харагдахгүй. *-оор тэмдэглэсэн мэдээллийг заавал бөглөнө үү


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

Та манай сайтын
1964762
дахь зочин боллоо.

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.