Мэргэжилтнүүд цацрагийн ослоос сэргийлэх ОУ-ын сургалтанд хамрагдлаа.

2019-03-19 admin0
h5-1200x900.jpg

ОУАЭА-ийн бүс нутгийн төслийн хүрээнд 2019 оны 3-р сарын 11-15-ны өдрүүдэд Изралийн Тел-Авив хотод зохион байгуулагдсан “Туяа эмчилгээний үед гарч болзошгүй цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт олон улсын сургалтанд тус төвийн Цацрагийн Аюулгүй Албаны төлөөлөл, ЭЗТҮ эрхэлсэнд дэд захирал С.Хүрэлсүх, ХӨЭК-ийн удирдагч Ц.Уранчимэг, цацрагийн хяналтын физикч Ш.Мөнхбат нар амжилтай оролцоод ирлээ.

Зайн болон дотуур туяа эмчилгээтэй холбоотой төрөл бүрийн осол, түүнээс хэрхэн сэргийлэх, өвчтөн болон ажиллагсдын цацрагийн хамгаалалт, ослыг мэдээлэх, сургамж авах, эрсдлийн менежмент зэрэг мэдлэгээс гадна тохиолдлууд дээр дадлагажуулалт хийлгэн эрсдлийн дүгнэлт гаргаж сурагцагчдыг идэвхитэй оролцуулсан өгөөжтэй сургалт байлаа.

Тус төв дээр шугаман хурдасгуурт зайн туяа эмчилгээний аппарат суурилагдаж байгаатай зэрэгцэн уг сургалтанд хамрагдаж, шинэ аппараттай холбоотой гарч болзошгүй осол эндэгдлийн эрсдлийн менежментийг хэрхэн зөв зүйтэй хийх талаар туршлагаас судалсан нь цагаа олсон сайхан хэрэг боллоо.

h1 h2 h3 h4 h5 h6


Хариулт бичих

Таны имэйл нийтэд харагдахгүй. *-оор тэмдэглэсэн мэдээллийг заавал бөглөнө үү


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

Та манай сайтын
1964574
дахь зочин боллоо.

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.