Японы Хирошима мужийн амбан захирагч Юузаки Хидэхико ХСҮТ-тэй хамтран ажиллахыг дэмжлээ

2019-02-25 admin0
IMG_8073.JPG.Urnaa4_-1200x800.jpg

Японы Хирошима хотод “Орчин үеийн дэвшилтэт туяа эмчилгээ” сэдэвт олон улсын сургалт 2-р сарын 18-22-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, 16 орны 70 гаруй төлөөлөгч оролцлоо.  Уг сургалтанд манай улсаас ХСҮТ-ийн Хавдрын өвөрмөц эмчилгээний клиникийн удирдагч Ц.Уранчимэг, туяа эмчилгээний тасгийн эрхлэгч М.Минжмаа, их эмч Н.Сансар, фикикч инженер Ш.Мөнхбат, техникч Д.Даваабат нар хамрагдав.

Сургалтын үеэр Японы Хирошима мужийн амбан захирагч Юузаки Хидэхико ХСҮТ-ийн туяа эмчилгээний тасгийн эмч, ажилчдыг хүлээн авч уулзлаа. Тэрээр Монголд анх удаа шугаман хурдасгуурт зайн туяа эмчилгээний аппарат суурилуулж, туяа эмчилгээг шинэ шатанд гаргаж буй энэхүү түүхэн үйл явдал, их үйлсэд амжилт хүсээд, цаашид ХСҮТ-ийн Хирошима их сургууль болон Хирошимагийн цацрагт өртөгсдөд эрүүл мэндийн тусламж үзүүлэх олон улсын зөвлөл (HICARE)-тэй байгуулсан хамтын ажиллагааг  дэмжихээр боллоо.

2018 оны 2-р сард ХСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн, ХӨЭК-ийн удирдагч Ц. Уранчимэг нар Хирошимад айлчилж, Хирошима их сургууль болон HICARE-ээс туяа эмчилгээний эмч, мэргэжилтнүүдийг сургах, ажлын байран дээрхи сургалт зохион байгуулах, хамтран ажиллах хүсэлт гаргаснаар 2018 оны 3-р сарын 28-нд ийнхүү хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ба уг арга хэмжээнд 2 улсын ард түмний хүндлэл болсон Сүмогийн их аварга Хакухо оролцлоо.

Шугаман хурдасгуурт аппаратаар туяа эмчилгээ хийж эхлэхтэй холбогдуулан Хирошима их сургуулиас туяа эмчилгээний эмч, физикч нар ирж ажлын байран дээрх сургалт зохион байгуулах, тус төвийн туяа эмчилгээний тасгийн 2 эмч, 2 техникчийг Хирошима их сургуулийн туяа эмчилгээний тасаг болон Хирошима хотын өндөр нарийвчлалтай туяа эмчилгээний төвд 2 сарын сургалтанд хамруулах ажлыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөөд байна.

Бидний ажлыг дэмжсэн Японы Хирошима мужийн амбан захирагч Юузаки Хидэхико, Японы Хирошима их сургууль, HICARE, Хирошима хотын өндөр нарийвчлалтай туяа эмчилгээний төвд гүнээ талархаж байна.

Мөн дээрхи урт хугацааны сургалтын зардлыг Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн төслөөр санхүүжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн Цөмийн Энергийн Комиссын Ажлын Хэсэг, ЭМЯ-д баярлаж талархснаа илэрхийлье.

 

IMG_8073.JPG.Urnaa IMG_8073.JPG.Urnaa1 IMG_8073.JPG.Urnaa3IMG_8073.JPG.Urnaa2


Хариулт бичих

Таны имэйл нийтэд харагдахгүй. *-оор тэмдэглэсэн мэдээллийг заавал бөглөнө үү


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

Та манай сайтын
1964609
дахь зочин боллоо.

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.