“Шугаман хурдасгуурт суурилсан туяа эмчилгээний дэвшилтэт технологи” сэдэвт олон улсын уулзалт сургалт зохион байгуулагдаж байна

2018-09-20 admin0

Хорт хавдрын эмчилгээнд томоохон байр эзэлдэг цацраг туяа эмчилгээг хийж гүйцэтгэдэг, ухаалаг системтэй, “Шугаман хурдасгуурт” хэмээх төхөөрөмж Монгол улсад анх удаа ХСҮТ-д суурилагдаж байгаатай холбоотой Хавдар Судлалын Үндэсний Төв, Монголын Туяа Эмчилгээний Нийгэмлэг хамтран “Шугаман хурдасгуурт суурилсан туяа эмчилгээний дэвшилтэт технологи” сэдэвт олон улсын анхдугаар уулзалт сургалтыг Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.
Монгол улсын хавдрын туяа эмчилгээг шинэ шатанд гаргах технологийн шинэчлэлийг Монголын анагаах ухааны салбарт танилцуулж буй энэхүү уулзалт сургалтыг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл баяр хүргэж, амжилт хүслээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Монголд хавдрын өвчлөл их байгаа нь 2017 оны статистик судалгаагаар, жилд 6073 тохиолдол бүртгэгдэж, 4004 хүн нас барсан гэсэн дүнгээс харагдаж байна. Энэ тоог жилийн 365 хоногт хувааж үзэхэд өдөрт 10 гаруй хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа нь үнэхээр эмзэглэхээр тоо юм. Хорт хавдрын өвчлөл өсөн нэмэгдэж байгаа өнөө үед энэ өвчний эмчилгээний чанарыг сайжруулахын төлөө Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам бодлогын хүрээнд анхаарч, хорт хавдрын туяа эмчилгээний тусламж үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор 2011 оноос Хавдар судлалын үндэсний төвд “Хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” төслийг эхлүүлсэн ба санхүүжилтийг нь Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэснээр хорт хавдрын туяа эмчилгээнд АНУ-ын “Varian Medical systems” үйлдвэрийн “Clinac iX” болон “Unique” гэсэн 2 шугаман хурдасгуурт төхөөрөмж суурилагдахаар болсонд бид баяртай байна” гэлээ.
Цаашид Эрүүл мэндийн яамны зүгээс хавдрын эмчилгээ, оношлогооны чиглэлээр байнга анхаарч, дэмжиж ажиллах зарим төлөвлөсөн ажлынхаа талаар танилцуулсанд хавдар судлалын салбарын мэргэжилтнүүд баяртайгаар хүлээн авлаа.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл таныг бидний үйл ажиллагааг дэмжсэнд Хавдар судлалын үндэсний төвийн захиргаа, туяа эмчилгээний тасгийн хамт олны зүгээс талархал илэрхийлье.
Шугаман хурдасгуурт төхөөрөмж дээр хийгддэг туяа эмчилгээний орчин үеийн дэвшилтэт арга, технологийг Монголын анагаах ухааны салбарт танилцуулахад, бидэнтэй байнгын хамтын ажиллагаатай Япон, Австрали, БНСУ-ын туршлагатай мэргэжилтнүүдийн багийг урисан нь тэдний туршлага, мэдлэгээс суралцах сайхан боломж байлаа.
Шугаман хурдасгуурт суурилсан стереотактик туяа эмчилгээг Япон улсад анх нэвтрүүлсэн, Хирошима их сургуулийн эмнэлгийн профессор Ясуши Нагата, мөн элэг, уушигны хорт хавдрын стереотактик туяа эмчилгээний клиникийн судалгааны удирдагч профессор Томоки Кимура, профессор Южи Мураками, эмнэлгийн физикч профессор Суйчи Озава, Австрали улсын Брисбейн хотын Принцесс Александра эмнэлгийн профессор, туяа эмчилгээний тэргүүлэх, зөвлөх эмч Кумар Гогна. Сидней хотын Ливерпүүл туяа эмчилгээний эмнэлгийн ахлах зэргийн эмч Энг-Сию Кох, туяа эмчилгээний ахлах физикч Никки Шилтон, ахлах техникч Цезар Очоа болон БНСУ-ын хавдрын эмнэлгийн туяа эмчилгээний тасгийн эрхлэгч, доктор Вон Ил Жанг нарын мэргэжилтнүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

t11

t10t4t6t1 t3 t9

 

 


Хариулт бичих

Таны имэйл нийтэд харагдахгүй. *-оор тэмдэглэсэн мэдээллийг заавал бөглөнө үү


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

Та манай сайтын
1963723
дахь зочин боллоо.

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.