ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-09-19 admin0

“ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМЫН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЯПОН-МОНГОЛЫН ХАМТАРСАН 10 ДАХЬ УДААГИЙН ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хавдар судлалын үндэсний төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Япон-Монголын хамтарсан 10 дахь удаагийнолон улсын симпозиумыг  “Хоол боловсруулах замын мэс засал эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдвийн дор 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингис зочид буудалд зохион байгууллаа. Энэудаагийн хурал Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд хурлын үйл ажиллагаагХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн нээж, хурлын хүндэт зочид болох МУ-ын Ерөнхийлөгч Ч.Баттулга, Эрүүл мэндийн сайд Ч.Сарангэрэл, сэтгүүлч Мөнхбаясгалан нар оролцогчдод хандаж үг хэллээ. Тус хуралд Япон улсын 20 гаруй нэр хүндтэй эрдэмтэн, профессорууд уригдан ирж, үнэтэй мэдээлэл, туршлагаасаа хуваалцсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагын 250 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.

IMG_9994-1IMG_9949-1 IMG_9938-1

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2384365

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.