“Хөхний эмгэгүүдийн оношлогоо, эмчилгээ” сэдэвт анхдугаар форум амжилттай зохион байгуулагдлаа

2018-09-15 admin0

Монголын Хөхний  Дүрслэл оношилгооны  нийгэмлэг, АШУҮИС, ХСҮТ-өөс хамтран зохион байгуулсан “Хөхний эмгэгүүдийн оношлогоо, эмчилгээ” сэдвийн дор 2018 оны 9 сарын 14, 15-ны өдрүүдэд ХСҮТ-ийн хурлын танхимд зохион байгуулагдсан бөгөөд хурлыг ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн нээж, Монголын хөхний дүрслэл оношлогооны нийгэмлэгийн тэргүүн  П.Төгсжаргал, АШУҮИС-н Эрдэм шинжилгээ хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбат, ХСҮТ-н дүрс оношлогооны тасгийн зөвлөх эмч Р.Асай  нар оролцогчдод хандаж үг хэллээ. Монголын хөхний дүрс оношилгооны нийгэмлэг, Хавдар судлалын үндэсний төвөөс  олон мэргэжлийн эмч, мэргэжилтнүүддээ зориулан хөхний эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээний талаар цогц мэдлэг олгох сyргалт, семинарыг анх удаа зохион байгуулснаараа онцлог юм.

Тус хуралд Япон улсын Доккио Анагаах ухааны их сургуулийн профессор Эцүо Такада, Кейтаро Камей, Юми Кашикура  нар  уригдан ирж  лекц уншиж,  туршлагаасаа хуваалцсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагын дүрс оношлогоо, эх барих эмэгтэйчүүд, мэс засал, хавдар судлаач зэрэн  олон мэргэжлийн  200 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.

Түүнчлэн энэхүү хурлын хүрээнд “Хэт авиан хяналтан дор эдийн  шинжилгээ хийх аргачлал” сэдэвт эмнэлзүйн гардан үйлдэлийн сургалт  зохион байгуулсан нь эмч мэргэжилтэнүүдийн  мэдлэг ур чадварыг  дээшлүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

IMG_9463-1IMG_0066-1IMG_9468-1 IMG_9478-1 IMG_9492-1 IMG_9506-1 IMG_9512-1IMG_9949-1IMG_9953-1IMG_0088-1 IMG_0095-1 IMG_0098-1


Хариулт бичих

Таны имэйл нийтэд харагдахгүй. *-оор тэмдэглэсэн мэдээллийг заавал бөглөнө үү


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

Та манай сайтын
1964446
дахь зочин боллоо.

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.