Толгой хүзүүний хавдартай тэмцэх дэлхийн өдрөөр

2018-08-01 Bolortuya Ts0
4.jpg

Олон улсын толгой хүзүүний хавдрын нийгэмлэгүүдийн холбооноос 7 сарын 27-ны өдрийг толгой хүзүүний хавдартай тэмцэх өдөр болгон зарласнаас хойш олон улс оронд энэ өдөр хавдрын эсрэг янз бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг болсон билээ.

Манай оронд ч мөн энэ өдөр тус төвийн толгой хүзүүний мэс заслын тасаг, Монголын толгой хүзүү, нөхөн сэргээх мэс заслын нийгэмлэг хамтран урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг үнэ төлбөргүй, ямар нэгэн баримт бичиг шаардалгүйгээр хийлээ.
Уг үзлэгт зуу гаруй хүн хамрагдаж хавдрын урьдал эмгэгтэй 20, хоргүй хавдартай 10, хортой хавдрын сэжигтэй 3 хүн илэрлээ.

Түүнчлэн энэ өдрийн хүрээнд олон нийтэд зориулсан мэдээлэл, сургалтыг арьсны хорт хавдар сэдвээр их эмч Д. Мөнхцэцэг, толгой хүзүүний хорт хавдар сэдвээр хүний гавъяат эмч Г. Пүрэвдорж нар UBS телевизийн “Эрүүл мэнд эрхэм баян” нэвтрүүлгээр хийлээ.

1 2 3 4 5 6


Хариулт бичих

Таны имэйл нийтэд харагдахгүй. *-оор тэмдэглэсэн мэдээллийг заавал бөглөнө үү


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

Та манай сайтын
1941541
дахь зочин боллоо.

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.