“ЦАЦРАГИЙН ОСЛЫН ҮЕИЙН ЭМНЭЛЭГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2018-07-09 Bolortuya Ts0
IMG_2140-1-1200x800.jpg

ХСҮТ-ийн Цацрагийн аюулгүй байдлын албанаас “Цацрагийн ослын үеийн эмнэлэгийн яаралтай тусламж” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.  Сургалтаар цацраг, цацрагийн осол, бэлэн байдал түүнтэй холбоотой сургамж, яаралтай тусламжийн менежмент, осолд өртөгсдөд үзүүлэх нийгэм сэтгэл зүйн дэмжлэг зэрэг сэдвээр лекц уншиж онолын мэдлэгээ 5-н өртөө бүхий өртөөчилсөн сургалтаар бататгасан нь оролцогчдыг идэвхижүүлсэн үйл ажиллагаа боллоо.  Мөн сургалтын сэдвийн хүрээнд цацрагийн осолд өртсөн хүнд эмнэлэгийн яаралтай тусламжийг зохион байгуулах талаар үзүүлэх сургалтыг хийсэн нь оролцогчдод шинэ мэдлэгээ бодитоор нь харж суралцах боломж олгосон үр дүнтэй ажил болжээ.

Сургалтад ХСҮТ-ийн эмч, сувилагч, ажилтнуудаас гадна ЭМЯ, ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Цөмийн энергийн комиссын цацрагийн аюулгүй байдлын алба, Улсын болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хордлогын үндэсний төв болон 2, 3 дугаар шатлалын эмнэлэгийн төлөөллүүд оролцлоо.  Цацрагийн осол, түүнээс сэргийлэх, эмнэлэгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангахын тулд цаашид ХСҮТ-ийн нийт ажилтан, албан хаагчдыг уг сургалтад бүрэн хамруулан сургахаар төлөвлөж байна.

IMG_1997-1 IMG_2004-1 IMG_2005-1 IMG_2009-1 IMG_2011-1 IMG_2016-1 IMG_2045-1 IMG_2060-1 IMG_2071-1 IMG_2080-1 IMG_2089-1 IMG_2097-1 IMG_2098-1 IMG_2105-1 IMG_2112-1 IMG_2117-1 IMG_2140-1 IMG_2151-1 IMG_2152-1 IMG_2162-1 IMG_2166-1 IMG_2174-1 IMG_2176-1 IMG_2197-1 IMG_2200-1 IMG_2201-1 IMG_2214-1 IMG_2223-1 IMG_2234-1 IMG_2239-1 IMG_2253-1 IMG_2255-1 IMG_2261-1 IMG_22611-1


Хариулт бичих

Таны имэйл нийтэд харагдахгүй. *-оор тэмдэглэсэн мэдээллийг заавал бөглөнө үү


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

Та манай сайтын
1933800
дахь зочин боллоо.

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.