“Амин үзүүлэлт” сэдэвт үзүүлэх сургалт боллоо

2018-03-16 admin0
IMG_9710-1200x800.jpg

Тус төвийн Ерөнхий мэс заслын тасгаас зохион байгуулсан “Амин үзүүлэлт” сэдэвт үзүүлэх сургалтыг тасгийн эрхлэгч Р.Ганбаатар, Сувилахуйн албаны дарга Д.Дуламсүрэн нар нээлээ.

Сувилагч нарын мэдлэг, чадварыг  дээшлүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг энэ удаагийн үзүүлэх сургалтаар үйлчлүүлэгчийн амин үзүүлэлтийг үнэлэх, биеийн байдлын үнэлгээг хийхдээ үйл ажиллагааны заавар, стандартыг баримтлан ажиллах тухай байлаа.

Үзүүлэх сургалтанд  ХХСА-ны дарга Д.Эрдэнэцэцэг болон 8 тасгийн нийт 40 гаруй сувилагч нар идэвхтэй оролцов.

Ахлах сувилагч С.Өсөхбаярын удирдлаган дор сувилагч Б.Бурмаа, С.Азжаргал нар “Артерийн даралт”,  “Судасны цохилт”, “Амьсгал”, “Халуун хэмжих” сэдвээр онолын хичээл зааж сувилагч Э.Бүжинлхам, Т.Гантулга, Б.Оюун, Б.Цэдэнхүү нар гардан ажилбарыг дадлага хэлбэрээр үзүүлэх сургалт явууллаа.

Мөн үзүүлэх сургалтын үйл ажиллагааны талаар тасгийн ахлах сувилагч, сувилахуйн албаны дарга, арга зүйч, сайн дурын мэргэжилтэн, халдварын хяналт сэргийлэлтийн албаны дарга болон тасгийн сувилагч нарын дунд хэлэлцүүлэг явуулсан юм.

IMG_9615 IMG_9620 IMG_9621 IMG_9634 IMG_9637 IMG_9641IMG_9664 IMG_9676 IMG_9685 IMG_9690 IMG_9703


Хариулт бичих

Таны имэйл нийтэд харагдахгүй. *-оор тэмдэглэсэн мэдээллийг заавал бөглөнө үү


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2384351

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.