Хавдартай тэмцэх Дэлхийн Өдрийг угтан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа

2018-02-01 admin0
w2.jpg

2 сарын 4 – Дэлхийн хавдартай тэмцэх өдөр
Энэ жилийн уриа- “Би чадна, бид чадна, Та ч бас чадна”
ХСҮТ жил бүр энэ өдрийг угтан сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал-сургалт зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдөр уламжлалт арга хэмжээ боллоо. Хэвлэлийн бага хуралд ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, ХААН банкны гүйцэтгэх захирал Жон Белл, ХААН банк сангийн гүйцэтгэх захирал Ц.Оюунцэцэг, ХСҮТ-ийн дэд захирал Л.Баярсайхан, С.Хүрэлсүх нар оролцлоо. 2011-2017 онуудад хэрэгжүүлсэн “ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН-7 ЖИЛД” сэдвээр ХСҮТ, ХААН банк, МҮОНРТ-ийн захирлууд мэдээлэл хийлээ. Хэвлэл мэдээллийн байгууллагаас МҮОНТ, МҮОНР, UBS ТВ, MN-25, Like TV, Монгол TV зэрэг 6 ТВ, News.mn, GoGo.mn, Olloo.mn, Shuud mn, Itoim.mn, Times.mn, Zaluu.com зэрэг 7 сайт, Монголын үнэн, Үндэсний шуудан, Зууны мэдээ, Өглөөний сонин зэрэг 4 сонин нийт 17 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд оролцлоо. Арга хэмжээний үеэр 2017 онд хүн амыг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, олон нийтэд зөв ойлголт, мэдээлэл түгээх, хавдрын тусламж үйлчилгээний талаар идэвхитэй, чанартай мэдээлэл түгээсэн МҮОНР-ийн сэтгүүлч Ю.Гантөмөр, МҮОНТ-ийн редактор С.Тунгалаг, Зууны мэдээ сонины сэтгүүлч Р.Оюун, GoGO.mn сайтын сэтгүүлч Р.Адъяасүрэн нарыг шалгаруулан талархал, мөнгөн шагналаар урамшууллаа. Мөн ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн 7 жилийн турш ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯНы үнэнч хамтрагч, дэмжигч байж хамтран ажилласан ХААН банк, МҮОНРТ-ийн хамт олонд талархал гардууллаа.

w1 w3 w4 w5 w6 w7 w8 w9


Хариулт бичих

Таны имэйл нийтэд харагдахгүй. *-оор тэмдэглэсэн мэдээллийг заавал бөглөнө үү


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

Та манай сайтын
1949936
дахь зочин боллоо.

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.