“Эмчлүүлэгч хүүхдүүдийн шинэ жил 2017” баяр хөөрөөр дүүрэн боллоо

2017-12-25 admin0

2017 оны 12-р сарын 22-ны өдөр жил бүр зохион байгуулдаг “Эмчлүүлэгч хүүхдүүдийн шинэ жил 2017” арга хэмжээнд нийт 42 хүүхэд эцэг, эхчүүдийн хамт оролцож инээд баясал, баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлсэн юм.

ХСҮТ-ийн дэд захирал Л. Баярсайхан нээж бяцхан хүүхдүүддээ эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөсөн бөгөөд мөн  хамтран ажилласан байгууллага хувь хүмүүст талархал гардууллаа.

Монголын хүүхэлдэйн театрын хамт олон “Хүслийн шинэ жил” хүүхэлдэйн жүжгээ тавьж, Хүүхдийн ордны бяцхан дуучид болон дуучин Ш.Хүрэлбаатар нар тус тус ая дуугаа өргөж,  ХСҮТ-ийн залуу эмч нар “Мэндчилгээ” дэвшүүлсэн бол хүүхдийн сайн, сайхны төлөө сайхан сэтгэл гарган тусламж, дэмжлэг үзүүлсэн хувь хүн хамт олны зүгээс хүүхдүүдэд бэлэг гардуулж дурсгалны зураг авхуулсан юм.

Мөн энэ удаагийн арга хэмжээнд “Тэнгис” рестораны хамт олон бяцхан хүүхдүүдэд баярын зоог барьсан нь онцлог байсан ба эцэг эхчүүдийн зүгээс баярлаж талархсанаа бидэнд илэрхийлсэн юм.

Хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсэн хамт олон, хувь хүмүүстээ баярлалаа.

Дэмжлэг туслалцаа үзүүлсэн байгууллага хамт олон, хувь хүмүүсийн нэрс

  1. “Наран молл” дэлгүүр 50 бэлэг
  2. “Wakado” компаны дистрибютор Чирон компани 20 бэлэг
  3. Монголын хүүхэлдэйн театр “Хүслийн шинэ жил” жүжиг тоглож, 6 ш баг, хувцас бэлэглэсэн.
  4. “Тэнгис” ресторан үдийн цайны амттан
  5. Хүүхдийн ордны ая дууны мэндчилгээ
  6. “Олонлог” сургуулийн ахлах ангийн сурагчдын бэлдсэн бэлэг
  7. ХСҮТ-ийн эмч нарын бэлэг
  8. Хувь хүмүүс: Ш.Хүрэлбаатар ая дуугаа өргөсөн
  9. Ө.Баярмаа 10 бэлэг
  10. Ч.Мягмаржав 10 бэлэг
  11. Б.Мөнхзул
  12. Б.Гэрэлмаа 20 бэлэг
  13. Н.Хунцэнгэл
  14. Н. Гүнцэнгэл
  15. Г.Солонго
  16. Д.Даваажав
  17. С.Энхбаяр
  18. Н.Очирхуяг
  19. Л.Төмөрбаатар

C9 C10 C11 c6 c7C12 C13 C14 c5 c19C1 C16c18c20C15

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2384530

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.