“Халдвараас сэргийлье” үзүүлэх сургалт боллоо

2017-11-24 admin0
IMG_5432-1200x800.jpg

Өнөөдөр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үед эмч, сувилагч нарын халдвараас сэргийлэх мэдлэг, дадлыг нэмэгдүүлэх зорилгоор тус төвийн Халдварын хяналт, сэргийлэлтийн алба, Чанар дотоод хяналтын алба, Хими эмчилгээний тасаг хамтран “Халдвараас сэргийлье” үзүүлэх сургалт (өдөрлөг)-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгийг нээж тус төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ “Халдвараас сэргийлэхийн тулд бид өөрсдөөсөө эхэлье, хэрэгжүүлье, үлгэр дууриалал үзүүлье” хэмээн хамт олноо уриалсан юм.

Үзүүлэх сургалтаар дараах үйл ажиллагааг явуулав.  Үүнд: “Гарын эрүүл ахуй”, “Гарын угаалга, халдваргүйжүүлэлт”, “Гарын угаалга, халдваргүйжүүлэлтийг шалгах”, “Порт катетертай өвчтөний асаргаа, сувилагаа, портийг хатгаж эмчилгээ хийх”, “Колостомитой өвчтөний асаргаа, сувилгаа”, “Биологийн шингэн асгарсан тохиолдолд халдваргүйжүүлэн цэвэрлэх”, “Стоматитын асаргаа сувилгаа” зэрэг сэдвүүдээр гардан хийж үзүүллээ.

Үйл ажиллагаанд оролцогчдоос хэрхэн ямар мэдлэг авсаныг сорьж асуулт асууж шалгаруулж урамшуулсан нь өдөрлөгийг хөгжөөсөн явдал байв.

Энэхүү үзлүүлэх сургалтанд тасаг албадын эмч, ажилтнууд идвэхтэй оролцон санал бодлоо хуваалцаж, мэдлэгээ дээшлүүлж, туршлага солилцсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.

IMG_5412 IMG_5414IMG_5444IMG_5471IMG_5483 IMG_5437IMG_5502 IMG_5533 IMG_5549 IMG_5554 IMG_5558 IMG_5572IMG_5524IMG_5560

 

Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1809445

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.