“ХАВДАР СУДЛАЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-10-31 admin0
IMG_5081-1200x377.jpg

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг “Хавдар судлалын тулгамдсан асуудлууд 2017” сэдвийн дор 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо Чингис зочид буудалд зохион байгуулж, нийт 170 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.

Хурлын нэгдсэн хуралдааныг ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Ж.Чинбүрэн, ЭМЯ-ны эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга, АУ-ны доктор Л.Мөнхтулга нар нээж, үг хэллээ. Хуралдааны үеэр 13 судлаач, эмч судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлж, 14 судлаач, эмч  ханын илтгэл хэлбэрээр танилцууллаа.  Хэлэлцүүлсэн илтгэлүүдээс шилдэг илтгэлийг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав. Дараах илтгэл шилдгээр шалгарлаа. Үүнд:

  • I-р байр “Өндгөвчний хорт хавдрын үеийн генийн экспрессээс хамаарч хувь хүнд тохирсон хими эмчилгээг хэрэглэх нь” сэдвээр ХСҮТ-ийн Лабораторийн тасгийн эмч Т.Лхагва-Очир,
  • II-р байр “Элэгний хожуу үеийн хорт хавдарт сонгомол дотуур эмчилгээ хийж сорафениб эмчилгээтэй харьцуулсан олон төвт эмнэлзүйн III үеийн судалгааны үр дүн”сэдвээр ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасгийн эмч Х.Ариунаа,
  • III-р байр “Өндгөвчийн хучуур эдийн өмөнгийн хожуу үе шатанд хийгдсэн мэс заслын өмнөх неоадъювант хими эмчилгээний үр дүн” сэдвээр ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч Э.Амарсанаа,
  • III-р байр“Хавдар судлалын үндэсний төвийн ажилтнуудын ажлын байранд эрүүл мэндийг дэмжих талаарх мэдлэг, хандлага, дадлыг судалсан нь” сэдвээр ХСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, сургалт, мэдээллийн албаны мэргэжилтэн Л.Энхээ,
  • Ханын илтгэлийн төрөлд“Хөхний өмөнгийн хожуу үед мэс заслын өмнөх хими эмчилгээний үр дүнг судалсан нь” сэдэвт ханын илтгэлээр ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эмч П.Батсүх нар шалгарлаа.

Мөн “Ходоодны хорт хавдрын эрт үеийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт салбар хуралдааныг зохион байгуулж, аймаг, дүүргийн 60 гаруй мэргэжилтэн оролцлоо.

Мөн хурал ирүүлсэн материалийг эмхэтгэн “Хавдар судлал” сэтгүүлд хэвлэж,  300 ширхэг сэтгүүлийг 300 ширхэгийг хэвлэн эмч, мэргэжилтэн, судлаачдад түгээлээ.

Түүнчлэн манай төвөөс 2017 оны 1-р улиралд зохион байгуулсан “Олон нийтэд зориулсан мэдээлэл сургалт сурталчилгааны материал боловсруулах” уралдаанд амжилттай оролцсон оролцогчдод шагналыг гардуулах үйл ажиллагаа боллоо.

Товхимолын төрөлд: 

  • I-р байр “Эмэгтэйчүүдэд зориулав” Сонгинохайрхан дүүргийн ЭМТ Ц.Дөлгөөн,
  • II-р байр “Хорт хавдрын урьдчилан сэргийллэлт” Дорнод аймгийн БОЭТ-ийн эмч Г.Саранцэцэг,
  • III-р байр “Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье” ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч Г.Ням-Од,
  • Тусгай байр“Элэгний эрүүл мэнд” Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Э.Нансалдулам,

Постер төрөлд:

  • II-р байр “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ” ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч Г.Ням-Од,
  • III-р байр “Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье” АУХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан М.Чинзориг,
  • Тусгай байр“Чимээгүй алуурчин-хорт хавдар” Сонгинохайрхан дүүргийн ЭМТ Ц.Дөлгөөн,

МҮОНРТ, UBS, C1, TV9, TV5, Эх орон, Монгол HD, TV 25 зэрэг 10 гаруй телевиз, Монголын үндэсний радио, Монголын радио, Zaluu.com, Uptown.mn веб сайт зэрэг  хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хурлын талаарх мэдээ, мэдээллийг дамжуулан олон нийтэд хүргэлээ.

IMG_5071 IMG_5076 IMG_5116  IMG_5121  IMG_5169 IMG_5177 IMG_5193 IMG_5227 IMG_5241 IMG_5262 IMG_5270 IMG_5273 IMG_5275 IMG_5277 IMG_5279 IMG_5284 IMG_5287 IMG_5289 IMG_5291 IMG_5293 IMG_5295 IMG_5297 IMG_5306 IMG_5309 IMG_5321 IMG_5122 IMG_5153IMG_5186 IMG_5191 IMG_5206 IMG_5209 IMG_5326IMG_5218


Хариулт бичих

Таны имэйл нийтэд харагдахгүй. *-оор тэмдэглэсэн мэдээллийг заавал бөглөнө үү


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

Та манай сайтын
1874063
дахь зочин боллоо.

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.