Ротарийн төслийн хүрээнд ХСҮД-д Энэтхэг улсын арвин дадлага, туршлагатай нарийн мэргэжлийн 3-н эмч 2017 оны 08 сарын 31 өдрөөс 09 сарын 08 өдрүүдэд тус төвд ажиллаж, сургалт явууллаа

2017-09-12 admin0
IMG_0277-1200x800.jpg

Ротарийн төслийн хүрээнд ХСҮД-д Энэтхэг улсын арвин дадлага, туршлагатай нарийн мэргэжлийн 3-н эмч 2017 оны 08 сарын 31 өдрөөс 09 сарын 08 өдрүүдэд тус төвд ажиллаж, сургалт явууллаа.

Туяа эмчилгээний их эмч Чандер Шарма болон Туяа, хөнгөвчлөх эмчилгээний их эмч Фируза Пател нар 9-н удаагийн лекцийг Туяа эмчилгээний тасгийн нийт 23-н эмч, эмнэлгийн физикч, техникчид уншсан. Мөн түүнчлэн өвчтөнд зөвлөгөө өгөх, хамтарсан зөвлөгөөнд оролцох, туяа эмчилгээний бай хавдар, эрүүл эрхтэнийг контурлахад чанарын батлагааны програмд болон судлагааны төслүүдэд зөвлөгөө өгсөн.

Их эмч Фируза Пател болон Хөнгөвчлөх эмчилгээ, өвдөлтийн их эмч Синх Автар нар “Хөнгөвчлөх эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдвийн хүрээнд тус төвийн болон аймаг, дүүргийн нийт 40-н эмчид сургалт явуулж, хавдартай өвчтнүүдэд хөнгөвчлөх, өвдөлт намдаах эмчилгээг орчин үеийн эмчилгээний техникээр хийж өндөр үр өгөөжтэй хамтран ажилласан юм.

IMG_0202 IMG_0218 IMG_0223 IMG_0228 IMG_0233 IMG_0236 IMG_0240 IMG_0242 IMG_0245 IMG_0247 IMG_0252 IMG_0253 IMG_0262 IMG_0272


Хариулт бичих

Таны имэйл нийтэд харагдахгүй. *-оор тэмдэглэсэн мэдээллийг заавал бөглөнө үү


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

Та манай сайтын
1859175
дахь зочин боллоо.

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.