
2017 оны 7-р сарын 17 нд тус төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн 9-р палатыг эмчлүүлэгч Дүгэрсүрэнгийн Гансүрэнгийн гэгээн дурсгалд зориулж үр хүүхдүүдийн зүгээс сайхан сэтгэлийн өргөл болгон эмчлүүлэгчийн ая тухтай байх таатай нөхцлийг бүрдүүлсэн өрөө болгон засвар хийж тохижуулан хүлээлгэн өгсөн юм.
Энэхүү буянтай үйлсэд Д.Гансүрэнгийн үр хүүхдүүдэд төвийн удирдлагууд, тасгийн хамт олон нийт эмчлүүлэгчдийн өмнөөс Талархал илэрхийлж байна.
Та бүхний буянтай үйлс тань буцаад та бүхэнд ирэх болтугай.
![]()