“Ахиллис Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Саранчулуун ерөнхий захирал Ж.Чинбүрэнтэй уулзлаа. О.Саранчулуун “Ахиллас Монгол” ТББ-ын үйл ажиллагааны талаар танилцуулсны зэрэгцээ ХСҮТ-тэй хамтран хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Тус байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих, тэднийг биеийн тамир спортоор хичээллэхэд нь зориулж хөрөнгө босгох хандивын гүйлтийг 2014 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж иржээ. Энэ жилийн марафон 2017 оны 9 дүгээр сарын 9-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохиогдох бөгөөд уг үйл ажиллагаанд өргөн бүрэлдэхүүнээр оролцож дэмжиж ажиллахаа төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн илэрхийллээ.