
“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй Эрүүл мэндийн ажилтны өдөрт зориулсан “Энэрэнгүй үйлстэн танаа” ёслолхүндэтгэлийнүйл ажиллагаа2017 оны 08 сарын 10-ны өдөр Буянт-Ухаа цогцолборт болж, 21 аймаг, 9 дүүргийн 5000 гаруй эрүүл мэндийн салбарын төлөөлөлоролцлоо.
Тус хүндэтгэлийн арга хэмжээг Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нээж, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын 48 мянга гаруй эмнэлгийн ажилтнууддаа хандаж хэлсэн үгэндээ: Эрүүл мэндийн салбар хэмээх их айлын өнгө төрх, ажил үйлс, амжилт бүтээл нь эрүүл мэндээрээ овоглосон, цагаан нөмрөгтнүүд гэж ард түмэндээ алдаршсанта бүхний ур чадвар, энэрэнгүй сэтгэл, хичээнгүй үр дүнгээр илэрхийлэгдэж байдагбилээ. Монгол хүний эрүүл мэндийн төлөө нэгэн үзүүрт сэтгэл нэгдэж, нэг баг болж, сэтгэл оюун, эрдэм боловсролоо харамгүй зориулж байгаа та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье гэсэн юм.
Энэ үеэр төр засгийн болоод сайдын нэрэмжит шагналаар эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг шагнаж урамшуулан, эмнэлгүүдийн удирдлагуудад гадаад улс оронд багаараа суралцах эрхийн бичгийг гардуулсан зэрэг онцлог үйл явдлууд боллоо.
Манай төвийн Хавдрын мэс заслын клиникийн удирдагч Я.Эрдэнэ-Очир, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Д.Жаргалсайхан, Мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах тасгийн их эмч Д.Нарантуяа, Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн сувилагч О.Оюунчимэг нарыг Сайдын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.
Та бүхэндээ ажлын амжилт хүсье.
Нийт ажилчиддаа ажлын өндөр амжилт хүсье.