Эрдэм шинжилгээний хурал болно

2017-08-01 admin0
zar-1.jpg

ЭМЧ СУДЛААЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ТА БҮХНИЙГ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
Жил бүр манай төвөөс зохион байгуулдаг эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2017 оны 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Эрдэм шинжилгээний бүтээлньилтгэл, өгүүлэл, ховор тохиолдол зэрэг хавдрын оношилгоо, эмчилгээний бүхий л чиглэлээр байж болно.
Бүтээлийн хураангуйг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16:00 цаг хүртэл Хавдар судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, сургалт мэдээллийн албанд davaltanzaya@gmail.com цахим хаягаар хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 95597899дугаарын утсаар холбогдож авч болно.

Бүтээлд тавих шаардлага

1. Өгүүлэл бичих заавар

  • Өгүүлэл нь монгол хэлээр бичигдсэн, англи хураангуйтай байна.
  • Өгүүллийг А4 хэмжээтэй цаасан дээр зүүн талаас 3,0 см, бусад талаас 2,0 см зайтай, Arial-аар 12 хэмжээтэй үсгээр, мөр хоорондын зай 1,5 зайтай бичнэ.
  • Өгүүллийг бичихдээ header, footer, footnote командыг ашиглахгүй.
  • Өгүүллийг зөвхөн MSWord 2003-аас хойших хувилбараар *.doc буюу *.docxөргөтгөлтэй бичнэ.
  • Судалгаа шинжилгээний өгүүлэл нь англи хураангуй, хүснэгт, зураг (График болон фото зургаар), ном зүйг оролцуулан 4-6 нүүрэнд бичигдсэн байна.
  • Өгүүллийн эхэнд бүтээлийн нэр, зохиогчийн нэрийг бичнэ. 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлийн зохиогч уг ажлыг удирдсан байхаар дараалуулна. Судлаач нарын нэрс, албан байгууллагыг Arial 10-ийн үсгээр дугаарлаж, илтгэгчийн нэрийн доогуур зурж, е-майл хаягийг бичнэ. Х.Баатар1, М.Мөнхзул2
    1ХСҮТ, Ерөнхий мэс заслын тасаг
    2АШУҮИС…
  • Өгүүллийг дараах бүтэцтэйгээр бичнэ. Үүнд: Өгүүллийн хураангуй нь Introduction, Methods, Results and Conclusion гэсэн бүтэцтэй, 250 үгэнд багтаасан байна. Хураангуйн эхэнд өгүүллийн нэр, зохиогч, байгууллагын нэрийг бүтнээр нь бичиж, 3-5 хүртэл түлхүүр үгийг оруулсан байна.
    Судалгааны үндэслэл, зорилго, зорилт
    Судалгааны материал арга зүй: Судалгааны загвар, хэрэглэгдэхүүн, хамрах хүрээ, судалгааны арга, мэдээ материал цуглуулсан арга, статистик боловсруулалтын талаар тодорхой бичсэн байна.
    Үр дүн:хүснэгт, зургаар давхардуулалгүй, тодорхой илэрхийлэх
    Хэлцэмж: Судалгааны ажлын ач холбогдол, давуу болон сул талыг тусгаж, бусад судлаачдын судалгааны үр дүнтэй харьцуулсан байна.
    Дүгнэлт: Үр дүнд тулгуурласан товч, тодорхой байна.
    Ном зүй:Vancouver citation stile баримтлан бичнэ. (http://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK7256)
  • Хүснэгт нь босоо шугамгүй, хуудас дамжаагүй, тоон утга нь агуулгатай тохирсон, оновчтой нэртэй байна.
  • Зураг, фото зураг нь зөвхөн хар, цагаан өнгөтэй, текстэн дотор мөр голлон байрласан байна.
  • Хураангуй нь үндэслэл, зорилго, зорилт материал, арга зүй, үр дүн, хэлцэмж, дүгнэлт, ном зүй гэсэн хэсгээс бүрдэнэ.
  • Номзүйн жагсаалтыг зохиогчийн нэрний эхний үсгийн дагуу цагаан толгойн дарааллаар бичнэ.
  • Фото зураг, график, диаграммыг тод ялгарах контрасттай хамт хийж, тайлбарын хамт ирүүлнэ.

2. Илтгэлийн хураангуй бичих заавар

  • Хураангуй нь Монгол ба Англи хэлээр ижил бүтэцтэй байна.
  • Илтгэлийн нэрийг ТОМ ҮСГЭЭР БИЧНЭ.
  • Илтгэгчийн нэр, хаяг: Х.Баатар1, М.Мөнхзул2
    1ХСҮТ, Ерөнхий мэс заслын тасаг
    2УНТЭ…
  • Үндэслэл
  • Судалгааны зорилго
  • Судалгааны материал, арга зүй
  • Судалгааны үр дүн (Хүснэгт болон зураг оруулахгүй)
  • Дүгнэлт
  • Түлхүүр үг 3-5 байна.

3.  Бүтээлийг Хавдар судлал сэтгүүлд үнэ төлбөргүй хэвлүүлнэ.

Багц цаг 2,0 кредит

 

Хавдар судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, сургалт мэдээллийн алба


Хариулт бичих

Таны имэйл нийтэд харагдахгүй. *-оор тэмдэглэсэн мэдээллийг заавал бөглөнө үү


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1872630

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.