
Хавдар өвчнийг даван туулагсдад зориулж “Дэмжих бүлгийн уулзалт”-ыг сар бүр уламжлан болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн ээлжит уулзалтанд 25 эмчлүүлэгч хамрагдлаа.
Уулзалтын үеэр Туяа болон хими эмчилгээний үед арьсаа хэрхэн арьчлах талаар арьс гоо сайхны их эмч Б.Сувд-эрдэнийн “Арьс арчилгаа” хичээл зааж, хүнд өвчнийг хэрхэн даван туулах талаар Сэргээх засах эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Аззаяа “Сэтгэл зүйн зөвлөгөө” өгч, “Толгойн гоёл хэрхэн зүүх вэ?” сургалт “YALGUUN accessories”-ийн хамт олон явуулж эмчлүүлэгчдэд өөрсдийн брэндийн алчуур бэлгэлсэн юм.