
Мон Орто Мед ХХК-иас AGFA DYSTAR 5302 загварын принтерийг үнэ төлбөргүйгээр хандивлаж байгаад тус эмнэлгийн зүгээс баярлаж байгаагаа илэрхийлж байна. Энэхүү принтер нь тус төвд зайлшгүй ашиглагддаг өдөр тутмын оношилгоонд чухал үүрэг гүйцэтгэдэг Siemens Somatom Computer Tomography ийн аппаратын нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Манай эмнэлэгт энэхүү хальсан дээр өвчтөний рентген зургийг хэвлэх принтер нь өнгөрсөн онд эвдэрч ажиглаагүй болсон бөгөөд эмнэлгийн зүгээс зөвхөн CD дээр хэвлэж өгч байснаар өдийг хүрчээ. Одоо энэ асуудал нь бүрэн шийдэгдсэнд тус компанид гүнээ талархаж байна. AGFA brand ийн энэхүү аппаратын хальс нь бусад ижил төрлийн принтерийн хальснаас өртгийн хувьд хямд бөгөөд чанарын шаардлагыг мөн ижил бүрэн хангадаг юм. Бусад төрлийн принтерийн хальс нь гэрэл цохиж ашиглагдахгүй болох эрсдэл байдаг. Энэ шинэ AGFA төрлийн принтер нь хаягдал гарахгүй энгийн ажилгаатай гэрэл цохидоггүй давуу талтай юм. AFA DRYSTAR 5302 принтерийг тус төвийн Туяа Эмчилгээний Тасгийн хамт олон болон Тоног Төхөөрөмжийн Инженерүүдийн хамт хүлээн авлаа