ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН АСУУДЛААР МОНГОЛ СОЛОНГОСЫН ХАМТАРСАН СИМПОЗИУМ БОЛЛОО.

2017-02-21 Enkhee L0
21Feb-9-10-1200x791.jpg

2 сарын 18-нд ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг, ходоодны дурангийн мэс заслын хөгжлийн асуудлаар Монгол-Солонгосын хавдрын мэс засалчдын хамтарсан симпозиум Чингис хаан зочид буудалд амжилттай болж өндөрлөлөө. Симпозиумд Солонгосын Ходоодны Хорт Хавдрын Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн тэргүүн, нэрт мэс засалч, профессор Хан Квон Ян тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэн туршлагаасаа хуваалцлаа. Монголын талаас ХСҮТ-ийн мэс заслын клиникийн удирдагч, Монголын ходоодны хорт хавдрын эрт илрүүлэгийн багийн ахлагч, профессор Я.Эрдэнэ-Очир, эмч Т.Ундармаа, Ж.Оюунчимэг нар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Симпозиумын үеэр Монгол, Солонгосын Ходоодны Хавдрын Нийгэмлэгүүд хамтын ажиллагааны, ХСҮТ-Хаан банк-МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг Үндэсний аян-2017” хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслолын ажиллагаа боллоо.
Симпозиумд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, ЭМ-ийн сайд А.Цогцэцэг, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, ХААН банкны гүйцэтгэх захирал Жонн Билл, дуучин Т.Дэлгэрмөрөн, нэвтрүүлэгч Б.Гантигмаа нарын улс төр, эдийн засаг, урлаг соёлын олны танил эрхмүүд оролцож хавдрын эсрэг дуу хоолойгоо нэгтгэлээ.

21Feb-9-8 21Feb-9-9 21Feb-9-11 21Feb-9-13 21Feb-9-14 21Feb-9-15 21Feb-9-16 21Feb-9-17

 


Хариулт бичих

Таны имэйл нийтэд харагдахгүй. *-оор тэмдэглэсэн мэдээллийг заавал бөглөнө үү


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

2384008

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.