Эрдмийн зөвлөлийн дарга Г.Пүрэвсүрэн Япон улсад айлчиллаа

2016-12-16 admin1
08.jpg

2016.12.5-9 ний өдрүүдэд тус төвийн Эрдмийн зөвлөлийн дарга Г.Пүрэвсүрэн ОУАЭА, МУ-ын Засгийн газрын хамтарсан МОН6/017 төслийн хэрэгжилтийн хүрээнд Япон улсын Гунма анагаахын их сургуулийн туяа эмчилгээний тасаг, дэлхийд тэргүүлэх, “Хүнд ион эмчилгээний төв”-ийн (туяа эмчилгээний хамгийн сүүлийн үеийн технологи, карбон ионоор эмчилдэг) үйл ажиллагаатай танилцах айлчлал хийв. Айлчлалын үеэр Гунма анагаахын сургуулийн Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч Профессор Такаши Накано, Молекул онкологийн тасгийн эрхлэгч Масахико Нишияама нартай уулзаж ярилцлаа. Энэ үеэр туяа эмчилгээний мэргэжилтнүүдийг богино хугацаагаар сургах, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Хорт хавдрын эсрэг хими эмчилгээний эмийн гаж нөлөө ба мэдрэг байдал холбоот SNP-ийн судалгаа”-г хэрхэн өргөтгөх, хоёр байгууллагын хооронд хамтын ажиллагааны гэрээ хийх боломжтой талаар санал солилцсон, үр дүнтэй айлчлал боллоо.

1109 10


One comment

  • Bali ATV

    2022-06-23 at 18:35

    Bali atv, bali atv ride, bali quad bike, bali atv adventure, bali quad biking, bali kuber atv

    Reply

Хариулт бичих

Таны имэйл нийтэд харагдахгүй. *-оор тэмдэглэсэн мэдээллийг заавал бөглөнө үү


Санал асуулга

Та манай сайтын талаар хаанаас олж мэдсэн бэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

Хандалт

1871599

Хавдар судлалын үндэсний төв 2016. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.