Хорт хавдраас урьдчилан сэргийлье

Элэгний хорт хавдар
Элэгний В, С вирус илэрсэн 40-өөс дээш насны эрэгтэй, эмэгтэй 6 сар тутам элэгний хэт авиан шинжилгээ (ЭХО), цусанд хавдрын маркер (AFP) илрүүлэх шинжилгээнд тогтмол хамрагдаарай.
Улаан хоолой, ходоодны хорт хавдар
40-өөс дээш эрэгтэй, эмэгтэй жилд нэг удаа тодосгогч бодистой улаан хоолой, ходоодны рентген, улаан хоолой
ходоод дурандах шинжилгээнд хамрагдаарай.
Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар
50-иас дээш насны эрэгтэй, эмэгтэй жилд нэг удаа өтгөнд цус илрүүлэх шинжилгээ, давхар тодосгогч бодистой рентген зураг, бүдүүн шулуун гэдэсний дурангийн шинжилгээнд хамрагдаарай.
Умайн хүзүүний хорт хавдар
30-аас дээш насны эмэгтэй 3 жилд тутам умайн хүзүүний эд эсийн шинжилгээ хамрагдаарай.
Хөхний хорт хавдар
30-аас дээш насны эмэгтэй 3 жилд нэг удаа, 40-өөс дээш насны эмэгтэй 1 сар тутам хөхөө өөрөө шинжих, хөхний зураг авхуулж хэвшээрэй.